Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Харилцаа холбооны үйлчилгээ / Телефон ярианы үйлчилгээ
Телефон ярианы үйлчилгээ
2022-04-11
  • Телефон ярианы үйлчилгээ нь харилцаа холбооны үндсэн үйлчилгээнд тооцогддог. Зохицуулах хорооноос харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлөөр телефон ярианы үйлчилгээ эрхлэх эрх авснаар уг үйлчилгээг үзүүлэх боломжтой. Олон улсад телефон ярианы үйлчилгээг ашиглаж буй технологиос нь хамааруулан нийтлэгээр суурин телефон холбоо, үүрэн телефон холбоо гэж төрөлжүүлдэг. Зохицуулах хороо нь 2012 оноос өмнө эдгээр төрлөөр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг олгож байсан бөгөөд үүнийг технологийн шинэчлэлт, нэгдэн нийлэлтийн үйл явцтай уялдуулан шинэчилсэн.

     

    Хэрэв үйлчилгээ эрхлэхийг хүсэгч нь телефон ярианы үйлчилгээг үүрэн холбооны технологи ашиглан хүргэх бол Монгол Улсын Радио долгионы тухай хуулийн дагуу радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг мөн авах шаардлагатай.  

     

    Телефон ярианы үйлчилгээ эрхлэхэд мөрдөх зохицуулалт, нөхцөл шаардлагууд

     

    ·         Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага (Телефон яриа) 

  •  

    1.    Эрх зүйн акт

     

    Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой Монгол Улсын холбогдох хууль тогтоомжууд, тус хорооноос баталсан дүрэм журам, нөхцөл шаардлага:
    Салбарын хуулиуд:

     

    ·         Харилцаа холбооны тухай хууль

    ·         Зөвшөөрлийн тухай хууль

     

    Баримт бичгүүд:

     

    ·  Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх  тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага  (Телефон ярианы үйлчилгээнд)

    · Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх  тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага  (Интернэтийн үйлчилгээнд)

     

    Журмууд:

     

    ·         Харилцаа холбооны сүлжээний дугаарын  ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон  журам

    ·         Харилцаа холбооны салбарын үйлчилгээний үнэ тарифыг хянах журам

     

    2.    Материал, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх

    Тусгай зөвшөөрөл олгох тухай журмын дагуу тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг бичиж, өргөдлийн маягтыг бөглөн шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлнэ.

     

    Жич: Тухайн сүлжээ болон үйлчилгээнд радио давтамж ашиглах бол радио давтамж ашиглахтай холбогдсон нэмэлт материал бүрдүүлнэ. 

     

    Өргөдлийн маягтыг бөглөхдөө харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх зорилго, хамрах хүрээ, ашиглах техник, технологи зэргийг дэлгэрэнгүй, ойлгомжтой, шударгаар бичиж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлбэл мэргэжилтнүүд дүгнэлт гаргахад хялбар болох ба таны тусгай зөвшөөрлийг түргэн шуурхай шийдвэрлэхэд туслах болно.

     

    Тусгай зөвшөөрлийн материалыг бүрдүүлэх явцад утсаар, мэйлээр, биеэр ирж уулзах гэх мэтээр холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч болно. 

     

    3.    Харилцаа холбооны зохицуулах хороонд хүсэлт гаргах

     

    Хүсэлтийн иж бүрдлийг албан бичгийн хамт Харилцаа холбооны зохицуулах хорооны хаягаар ирүүлнэ. Хаяг эндээс харна уу. 

     

    Хороо нь дүрмийн дагуу сард нэгээс доошгүй удаа хуралдаж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор өргөдөл гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

     

    Харилцаа холбооны тухай хуулийн 14.2, Радио долгионы тухай хуулийн 11.2.2-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах ба энэ тохиолдолд хариу тайлбарыг бичгээр өгнө.

     

    Тухайн сүлжээ, үйлчилгээнд радио давтамж ашиглах бол сүлжээ, үйлчилгээний тусгай зөвшөөрөл нь радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хамтаар шийдвэрлэгдэнэ.

     

    4.    Гэрээ байгуулах, төлбөр төлөх

     

    Тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр хүлээн авсан бол тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээс тусгай зөвшөөрлийн гэрээний төсөл, орлогын нягтлан бодогчоос зохицуулалтын үйлчилгээний хөлс болон улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн нэхэмжлэлийг авна.

     

    •           Төлбөр  

     

    Тусгай зөвшөөрөлд Хорооны дарга гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж, зохих төлбөр төлөгдсөнөөр тусгай зөвшөөрөл олгогдох болно.

     

     

    5.    Гэрээ, нөхцөл шаардлагыг ханган ажиллах

     

    Та тусгай зөвшөөрлийн хугацаанд гэрээ болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангах, ХХЗХ-ны шийдвэр, журмуудыг мөрдөн ажиллах үүрэгтэй.

     

    Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3, Радио долгионы тухай хуулийн 18.1-д тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаагаа эхлэхгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

     

     

    6.    Тусгай зөвшөөрлийг сунгуулах

     

    Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө түүнийг сунгуулах тухай мэдэгдлийг зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ албан бичгээр холбогдох маягтын дагуу бөглөсөн тайлан мэдээлэл, төлбөр төлсөн баримтын хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргана.

     

    Тусгай зөвшөөрлийг сунгахад тусгай зөвшөөрлийн хугацаанд нөхцөл шаардлагыг ханган ажилласан байдлыг шалган үзэж, холбогдох албаны дүгнэлтийг үндэслэнэ.

     

    •           Сунгалтын өргөдлийн маягт шинэчлэн батлагдсан маягт руу үсрэх