Нэг сүлжээний хэрэглэгч, нөгөө сүлжээний хэрэглэгчтэй саадгүй холбогдох хэрэгцээг хангах, харилцаа холбооны үйлчлэгчид үл ялгаварлах, ил тод, нээлттэй зарчмаар харилцан холбогдох, сүлжээнд холбогдох боломжийг бүрдүүлэх нь зохицуулалтын үндсэн чиг үүргийн нэг юм.
Харилцан холболт болон сүлжээнд холбогдох зохицуулалт нь Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан Зохицуулалтын зарчимд тулгуурладаг бөгөөд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зохицуулалтын нэг гол хүчин зүйл гэж үздэг.
Харилцан холболт (Interconnection): Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.18.“харилцан холболт” гэж хоёр үйлчлэгчийн сүлжээ хоорондын холболтыг; ойлгоно.
Сүлжээнд холбогдох (Access): Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.19.“сүлжээнд холбогдох” гэж үйлчлэгч нь өөрийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх зорилгоор сүлжээ бүхий үйлчлэгчийн сүлжээнд холбогдохыг; ойлгоно.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын дагуу гэрээг бүртгэх, үнийг хянах, нээлттэй, мэдээлэх, маргаан шийдвэрлэх ажлуудыг гүйцэтгэж байна.