Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Интернэтийн сүлжээ, үйлчилгээ / Онлайн контентын зохицуулалт
Онлайн контентын зохицуулалт
2022-05-01
  • Танилцуулга

    Фэйсбүүк “Government Case Work Channel” – 2016 оноос хойш Харилцаа холбооны зохицуулах хороо болон Фэйсбүүк компанийн удаа дараагийн уулзалтаар Монгол Улсад аюулгүй, ёс зүйтэй нийгмийн сүлжээний орчныг бий болгоход хамтран ажиллах шаардлагатай гэдэгт санал нэгдсэн ба Фэйсбүүк компани нь өөрийн платформ дахь хуурамч хэрэглэгчийн бүртгэлийг устгах, хууль бус контентийг хязгаарлах чиглэлээр тус хороотой хамтран ажиллахаар болсон. Үүний үр дүнд аливаа хууль бус контентийн талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай “Government-Case-Work-Channel” буюу шууд харилцах ногоон сувгийг 2019 оны 10 сард Монгол Улсад анх удаа албан ёсоор тогтоосон.  

         Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус хороо нь 2020 оны Улсын Их Хурал, Орон нутаг болон 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд үр дүнтэй хамтран ажилласан болно. “Government Case Work Channel” нь зөвхөн хууль бус, фэйсбүүкийн хэрэглэгчийн дагаж мөрдөх хэм хэмжээ “Community Standards”-г зөрчсөн контентийг фэйсбүүк платформоос устгах чиглэлээр зөвхөн ажиллах бөгөөд дор дурдсан фэйсбүүк нийгмийн сүлжээтэй холбоотой хүсэлтүүдийг тус хороо нь хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. Үүнд:

    • Фэйсбүүк хаяг болон хуудасны нууц үг сэргээх болон түүнтэй холбоотой
    • Фэйсбүүк хаяг болон хуудасны boost болон share хийхтэй холбоотой 
    • Фэйсбүүк хаяг болон хуудасны төлбөр болон түүнтэй холбоотой 
    • Хувь хүний фэйсбүүк хаяг болон хуудас баталгаажуулалтай холбоотой 
    • Нас барсан хүний фэйсбүүк хаяг хаах болон түүнтэй холбоотой

    Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл гэх мэт.

    "Youtube trusted partner" -2021 оны 5-р сараас эхлэн Харилцаа холбооны зохицуулах хороо нь "Youtube" Платформ-той хамтран ажиллаж хууль бус контентийг "trusted partner" горимоор мэдээлэлж эхэлсэн.

  • Фэйсбүүк олон нийтийн сүлжээнд репорт хийх зөвлөмж
  • "Facebook community standards“-ийн танилцуулга

Тус хороо нь Харилцаа холбооны тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсад тоон контентийн хөгжлийг дэмжих, зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, нийтийн ашиг сонирхолд нийцсэн, чанартай үйлчилгээгээр олон нийтийг хүртээмжтэй хангахад чиглэсэн харилцааг зохицуулах зорилгоор тоон контентийн зохицуулалт хийдэг. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.3-ийн дагуу контентийн зохицуулалт хийж байна.