Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Интернэтийн сүлжээ, үйлчилгээ / Цахим орчны хүүхэд хамгаалал
Цахим орчны хүүхэд хамгаалал
2022-04-29

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүрэгтэй ажилладаг.

Бид жил бүр хүүхдийн дуу хоолой, тэдэнд тулгамдаж буй асуудал, санал, хүсэлтийг сонсох зорилгоор эссе бичлэг, захидлын уралдааныг уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байна. Тухайлбал БСШУЯ-тай хамтран Хүүхэд эрхэм хэрэглэгч арга хэмжээний хүрээнд “Миний гэр-Аюулгүй орчин” цахим захидлын уралдаан, Цагдаагийн төв байгууллагатай хамтран “Цахим орчинг зөв болгоё” аян, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сантай хамтран олон улсын “Internet Watch Foundation” байгууллагын тусламжаар “Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэг, зохисгүй агуулга бүхий контентыг интернэтээс устгах, урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” монгол хэлээр репорт хийх боломжтой болгосон зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн байна. 

Харилцаа холбооны зохицуулах хороо 2019 оны 10 сараас Фэйсбүүк компанитай хамтран ажиллах “Ногоон суваг”-ыг нээсэн. Хамтын ажиллагааны хүрээнд цахим орчны хүүхэд хамгааллын чиглэлээр зохисгүй агуулгатай, хууль зөрчсөн мэдээ, мэдээлэл, контентыг устгах, хязгаарлах зохицуулалтыг хийж байна.

Цахим орчинд хүүхдийг аливаа зохисгүй агуулга бүхий мэдээ, мэдээлэл, контентоос хамгаалах, цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалж, аюулгүй зөв, зохистой оролцоход зөвлөгөө мэдээлэл өгөх, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах  чиглэлээр төр, хувийн хэвшлийн болон олон улсын томоохон байгууллагуудтай хамтран жил бүр хоёроос доошгүй томоохон арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн мэргэжлийн сэтгэлзүйч, багш сурган хүмүүжүүлэгч нартай хамтран ekids.mn цахим хуудсаараа дамжуулан одоогийн байдлаар тус сайтад цахим орчны зохистой хэрэглээний зөвлөмж, гарын авлага зэрэг 100 видео шторк, 225 постер, 230 нийтлээд байна.

Цахим холбоос

 

IWF мэдээллийн портал.

Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сантай хамтран олон улсын “Internet Watch Foundation” байгууллагын тусламжаар “Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэг, зохисгүй агуулга бүхий контентыг интернэтээс устгах, урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” монгол хэлээр репорт хийх боломжыг бүрдүүлж, системийг нэвтрүүлсэн.

Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэг үзэхэд сэтгэл ямар их шимширдгийг мэднэ. Тус портал системээр мэдээлснээр бага насны хохирогчийг цаашид хүчирхийлэлд өртөхөөс аварч болох юм.

Мэдээлэл өгөхөд хурдан, хялбархан бөгөөд таны нэрийг бүрэн нууцална. Гэвч та өөрийг өгсөн мэдээллийн мөрийн дагуу ямар арга хэмжээ авсныг мэдэхийг хүсвэл бид таны э-шуудангийн хаягийг авчснаар тантай холбоо барих боломжтой болно.

Цахим холбоос

Цахим орчны зөвлөмж

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8.2-р заалтаар тус хороонд хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар заавар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байдаг. Энэхүү хуулийн заалтын хүрээнд тус хороо нь 2013 оноос хойш www.ekids.mn веб сайтыг ажиллуулж, цахим орчны ёс зүйтэй хэрэглээ, цахим орчинд хэрхэн аюулгүй оролцох талаарх мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг олон нийт, хүүхэд залуучуудад зориулан хийсээр ирсэн.

Хүснэгт 2: Холбогдох хуулийн заалтууд (хавсралт 1)

Хууль эрх зүй

Заалт, зүйл анги

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

3.3.3.2, 3.3.4.3, 3.3.4.4, 3.6.1.2

Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль

5.1, 5.2, 8.1.3, 9.1-9.3

Эрүүгийн хууль

16.9.2.1, 19.9.1, 20.2.1, 14.4.2, 13.14

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль

8.1.1, 8.1.2, 8.1.3

Зар сурталчилгааны тухай хууль

6.5.5, 6.5.7, 6.5.8, 13.4, 13.6, 13.8

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль

12.1, 12.2, 20.1, 21.1, 22.1, 25.1

Хүүхэд хамгааллын тухай хууль

8-р зүйл-8,2

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль

9.2.1

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай

32-р зүйл

Зөрчлийн тухай хууль

6.22.1

 

Харин дор дурдсан бусад фэйсбүүк нийгмийн сүлжээтэй холбоотой хүсэлтүүдийг тус хороо нь хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. Үүнд:

-       Фэйсбүүк хаяг болон хуудасны нууц үг сэргээх болон түүнтэй холбоотой

-       Фэйсбүүк хаяг болон хуудасны boost болон share хийхтэй холбоотой

-       Фэйсбүүк хаяг болон хуудасны төлбөр болон түүнтэй холбоотой

-       Фэйсбүүк хаяг болон хуудас баталгаажуулалтай холбоотой

-       Нас барсан хүний фэйсбүүк хаяг хаах болон түүнтэй холбоотой

-       Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл гэх мэт.

Цахим орчин дахь контентэд тавигдах шаардлага

Монгол Улсад Интернетээр дамжуулан контентын үйлчилгээ үзүүлэхэд Монгол улсын холбогдох хуулиуд болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг мөрдлөг болгон Монгол Улсын хуулиар хориглоогүй контентийг хэрэглэгчдэд хүргэж ажиллах шаардлагатай бөгөөд хууль зөрчсөн контентуудыг 2 ангилдаг (Зураг1). Хүүхэд хамгаалах тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд залуучуудын хүмүүжилд сөрөг нөлөөтэй контентийн талаарх технологийн арга хэмжээг тус хороо нь яаралтайгаар авч хэрэгжүүлэх боломжтой.     

1.    Хүүхдэд сөрөг нөлөөтэй контент: яаралтай арга хэмжээ авна.

·         Хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, нүцгэн байдлаар дүрслэcэн контент

·         Амиа хорлох, өөрийгөө гэмтээх зэрэг аюултай зан үйлийг өдөөн, турхирсан контент

·         Хүүхэд, залуучуудын хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц контент

·         Аюул занал, дарамт, дээрэлхэх агуулга бүхий контент

·         Садар самуун бүхий контент

·         Хүчирхийллийг агуулсан, уриалан дуудсан агуулга бүхий контент

 

2.    Бусад контент: хуулийн байгууллагын албан ёсны шийдвэр, дүгнэлтийн дагуу арга хэмжээ авна.

·         Бусдын нэрийг ашиглах, хуурамч мэдээлэл өгөх, залилангийн контент

·         Оюуны өмчийн зөрчилтэй контент

·         Хувь хүний нууцлалтай холбоотой контент

·         Үзэн ядсан агуулга бүхий контент

·         Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчсөн контент

·         Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн контент гэх мэт..

Зураг 1: Хууль бус контентын ангилал

PDF