Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Интернэтийн сүлжээ, үйлчилгээ / Домэйн нэрийн зохицуулалт
Домэйн нэрийн зохицуулалт
2022-04-28
  • Танилцуулга

    Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14-д заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ыг баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 07 дүгээр сарын 06-ны өдөр бүртгүүлсэн.

       Тус журам нь Монгол Улсын *.MN болон *.МОН өргөтгөлтэй домэйн нэрүүдийн эзэмшигчийн мэдээллийн үнэн бодит байдлыг хангах, үйл ажиллагааны чиглэлүүдээр ангилах, домэйн нэр эзэмшигчдэд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад мөрдлөг болгох, төрийн болон нутаг засаг захиргааны үйл ажиллагаатай холбогдох домэйн нэрийн нөөцийг бүрдүүлэх, домэйн нэрийн бүртгэгч болон гэрээт бүртгэгчдийн хүлээх үүрэг хариуцлага, өргөдөл гомдол шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тусгагдсан.

        Мөн Домэйн нэрийн эзэмшигч нь Монгол Улсад оршин суугаа хаягтай хүн, хуулийн этгээд байх бөгөөд  бүртгэлийн мэдээллийг үнэн зөв байлгах, Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх үндсэн үүргийг хүлээдэг.

  • Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам

    Харилцаа холбооны тухай хууль:

    3.1.16."домэйн нэр" гэж интернетийн нөөцийн хаягийг тодорхойлох тухайн улсад тусгайлан олгосон үсэг, тоо, бусад таних тэмдгийн хослолыг;

    9.1.14.домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

     

  • Домэйн нэрийн бүртгэгч байгууллагууд

    Домэйн нэрийн бүртгэгч байгууллагуудын жагсаалт

    Домэйн нэр бүртгэгч

    Вэбсайт

     Имэйл хаяг

    утас

    1


    Датаком ХХК

    www.datacom.mn

    support@datacom.mn

    70000505

    2

     
    Үндэсний дата төв

    www.datacenter.gov.mn

    info@datacenter.gov.mn

    70180092

    3


    Виртуал Ворлд ХХК

    www.virtual.mn

    info@virtual.mn

    78188080

    4


    Грийн Софт ХХК

    www.greensoft.mn

    info@greensoft.mn

    77101251

    5


    Боловсролын мэдээллийн
    технологийн төв УТҮГ

    www.itc.edu.mn

    info@edu.mn

    75772727

    6


    МэйжикНэт LLC

    www.magicnet.mn

    info@magicnet.mn

    75332061

    7


    Айтүүлс ХХК

    www.itools.mn

    info@itools.mn

    75755585

    8


    Мобинет ХХК

    www.mobinet.mn

    info@mobinet.mn

    75952288

  • Домэйн нэрийн эзэмшигчийн бүртгэл

    Домэйн нэрийн сангийн нийтэд ил тод мэдээллэх мэдээлэл буюу WHOIS-ийн нээлттэй мэдээлэл.