Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Харилцаа холбооны үйлчилгээ / Сүлжээний дугаарлалт
Сүлжээний дугаарлалт
2022-05-14

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас улс орнууд хоорондоо харилцан холбогдох боломжийг хангах зорилгоор олон улсын сүлжээний дугаарлалтын ерөнхий стандартыг (E.164) тогтоосон байдаг. Энэхүү олон улсын стандартыг баримтлан улс орон бүр өөрийн онцлогийг харгалзан үндэсний сүлжээний дугаарлалтын төлөвлөгөөг боловсруулж, уг төлөвлөгөөний дагуу сүлжээний дугаарыг хуваарилж олгодог. 

ОУЦХБ-ын E.164 зөвлөмжид сүлжээний дугаарыг хамгийн ихдээ 15 оронтой байхаар заасан байдаг бөгөөд Монгол Улсын хувьд өөрийн орны хүн ам, газарзүйн болон засаг захиргааны онцлогийг харгалзан Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд сүлжээний дугаарыг 8 оронтой байхаар зааж өгсөн байдаг. 

Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуульд заасны дагуу Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас баталж, Харилцаа холбооны зохицуулах хороо уг төлөвлөгөөний дагуу сүлжээний дугаарын хуваарилалт, олголтыг хариуцан ажилладаг.

Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд 2-9 хүртэлх цифрээр эхэлсэн 8 оронтой сүлжээний дугаарлалтыг үүрэн болон суурин холбооны үйлчилгээнд ашиглахаар заасан. 

 

Эхлэх дугаар

Зориулалт

Тайлбар 

2

Суурин холбооны үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт  

 

3

4

5

Үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнүүдэд 

 

6

Үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнүүдэд 

 

7

Интернэт протоколд суурилсан ярианы үйлчилгээнд ашиглагдах  дугаарлалт 

 

8

Үүрэн холбооны үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт 

 

9

Үүрэн холбооны үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт  

 

 

Сүлжээний дугаарлалтын олголт:

Үйлчилгээ эрхлэгчийн хүсэлтэд үндэслэн үүрэн холбооны ярианы үйлчилгээ эрхлэгчид сүлжээний дугаарыг Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан зориулалтын дагуу багцаар олгохоор хуваарилдаг. Харин үйлчилгээ эрхлэгч нь дугаар нэмж авах хүсэлт ирүүлсэн тохиолдолд өмнө олгохоор хуваарилсан багцыг бүтнээр нь аваагүй бол тухайн багцаас, хэрэв бүтнээр нь авсан бол дугаар ашиглах төлөвлөгөөг үндэслэн өмнө олгосон нийт багц дугаарлалтын ашиглалтад үндэслэн шинэ багц дугаарлалтаас хуваарилж, олгодог.   

Зохицуулалтын баримт бичиг, нөхцөл шаардлагууд:

Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдох журам