Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Харилцаа холбооны үйлчилгээ / Мессежний тусгай дугаар
Мессежний тусгай дугаар
2022-05-14
  • Мессежний тусгай дугаарлалт нь контентын үйлчилгээг мессежээр хүргэх зориулалтаар ашиглагдах 6 цифрийн бүрдэл бүхий багц дугаарлалт байх бөгөөд мессежэд суурилсан мэдээлэл, лавлах үйлчилгээнд ашиглах тусгай дугаарыг мэдээллийн сүлжээ ашиглах, үйлчилгээ эрхлэх холбогдох тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд ашиглуулахаар олгож, гэрээ байгуулна.

    Хэрэглэгч www.number.crc.gov.mn/ “Дугаарлалтын нэгдсэн систем”-д хандан сул дугаарын  болон олгогдсон дугаарын мэдээллийг авах боломжтой. Дугаарлалтын нэгдсэн сан дах сул дугаарын мэдээллийн сантай танилцаж олгох боломжтой дугаараас ашиглах дугаараа сонгож мэдээллийн сүлжээ ашиглах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээ эрхэгчид хандаж сүлжээнд холбогдох, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж мессежэд суурилсан мэдээлэл, лавлах үйлчилгээ эрхлэх боломжтой.  Дараалалд оруулах

  • Хэрвээ та мессежний тусгай дугаар эзэмших эрхээ сунгуулахаар хүсэлт гаргах гэж байгаа бол дугаараа үүсгүүлсэн үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч компанид хандаж, гэрээгээ сунгуулна уу.