Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / ЗАХ ЗЭЭЛ, ӨРСӨЛДӨӨН / Бүх нийтийн үйлчилгээний үүрэг
Бүх нийтийн үйлчилгээний үүрэг
2022-04-07

Бүх нийтийн үйлчилгээ гэдэг нь харилцаа холбооны үйлчилгээг аль болох олон хүнд хүртээмжтэйгээр (accessible), боломжит үнээр (at affordable price) хүргэх боломжийг бүрдүүлэх тухай ойлголт юм. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын баримт бичгүүдэд дурдсанаар бүх нийтийн үйлчилгээнд дараах 3 үндсэн зарчмыг баримталдаг.

1.    Үйлчилгээний боломж (availability): Ажлын байр эсвэл амьдарч буй газарт нь газар зүйн байршлаас үл хамаарч, үйлчилгээний төрөл, нөхцөл бүх хэрэглэгчийн хувьд адил байх

2.    Боломжит үнэ (accessibility): Бүх хэрэглэгчийн хувьд үйлчилгээний үнэ тариф нь үйлчилгээ авахад саад болохооргүй байх

3.    Хүртээмж (affordability): Харилцаа холбооны хэрэглэгчийг арьс өнгө, хүйс, шашин шүтлэгээс нь үл хамаарч, хаана ч байсан ялгаваргүй үнэ, чанар бүхий үйлчилгээ үзүүлэх

 

Олон улсад бүх нийтийн үйлчилгээ хүргэхэд дараах хэд хэдэн аргыг ашигладаг:

 

Ø  Зах зээлд суурилсан шинэчлэл хийх (market based reforms)

Ø  Үйлчилгээг зайлшгүй хүргэх үүрэг хүлээлгэх (mandatory service obligations)

Ø  Хөндлөн татаас (cross subsidy)

Ø  Алдагдлыг нөхөх (access deficit charges)

Ø  Төр хувийн хэвшил хамтрах (Public Private Partnerships)

Ø  Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан байгуулах (universal funds)

 

(Эх сурвалж: ITU, 2013, Universal Service Fund and Digital inclusion for all)

Уламжлалт бүх нийтийн үйлчилгээний бодлого нь ярианы үйлчилгээнд анхаарал хандуулдаг байсан бол сүүлийн 10 жилд интернэт холболт, ялангуяа өргөн зурвасын үйлчилгээг хамааруулдаг болсон. 2010-2019 оны хугацаанд бүх нийтийн үйлчилгээний бодлогодоо өргөн зурвасын үйлчилгээг оруулсан улсын тоо 42-оос 89 болж нэмэгджээ.

(Эх сурвалж: ITU and The World Bank, 2020, Digital regulation handbook, Chapter 3, Access for All)

Монгол улсад Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар 2006 онд байгуулсан. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах үүргийг Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлдэг.

Харилцаа холбооны тухай хууль 3.1.8. ”бүх нийтийн үйлчилгээний үүрэг” гэж төрийн бодлогын хүрээнд шуудангийн болон цахилгаан холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэхийг;

 

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль: 9.1.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь төрийн бодлогын хүрээнд харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх, шинээр сүлжээ байгуулах, харилцаа холбооны орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, өргөтгөх, шинэчлэх зориулалттай байна.

 

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг бүрдүүлэх, зарцуулах журам  

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ