Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / ЗАХ ЗЭЭЛ, ӨРСӨЛДӨӨН / Шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зохицуулалт
Шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зохицуулалт
2022-04-07

 

Зах зээлийг зөв оновчтой, зөв тодорхойлсноор тухайн зах зээлд дүн шинжилгээ, үнэлгээг хийж зохицуулалтыг чиглүүлэх боломж, нөхцлийг бүрдүүлэх бөгөөд зохицуулалтын бие даасан, хүлээн зөвшөөрөгдөх, хараат бус байх үндсэн нөхцөл бүрдэх юм. 

Харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх гэдэг нь тухайн зах зээл дээрх зохицуулалтын арга хэрэгслүүдийг зах зээлийн үйл ажиллагаа, чиг хандлага, үр ашиг, өрсөлдөөний орчинтой уялдуулах зарчим бөгөөд уялдаа холбоог хангаж, зөв зохистой зохицуулалтын хувилбар саналуудыг боловсруулан хэрэгжүүлэх нь зохицуулагчдын гол үүрэг юм.