Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ШУГАМ, СҮЛЖЭЭ / Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар...
Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх
2024-09-10

Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц суурилуулах, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд дараах үйл ажиллагааг эрхэлж болно. Үүнд:

1.    Гадна холбооны кабель шугамын угсралт;

2.    Цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт.

Уг тусгай зөвшөөрлийн хүрээнд харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч, эсхүл дотоодын хэрэглээний сүлжээ байгуулах этгээдийн захиалгаар харилцаа холбооны шугам, сүлжээний угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээг норматив баримт бичиг, стандартын дагуу гүйцэтгэх боломжтой.

Харин зөвхөн барилгын дотор харилцаа холбооны сувагчлал, сүлжээ байгуулж, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, холболт хийх ажил үйлчилгээ эрхлэх тохиолдолд Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу Зохицуулах хороонд бүртгүүлнэ.

Баримт бичиг: Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага.

2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 105 тоот тогтоолын хавсралт: Эрх зүйн акт дэлгэрэнгүй (legalinfo.mn)