Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ШУГАМ, СҮЛЖЭЭ / Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ...
Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх
2024-09-20

      Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд нь зөвхөн сүлжээний үйлчилгээ эрхлэх бөгөөд харилцаа холбооны үндсэн болон хот суурин газрын сүлжээ, дэд бүтэц байгуулж, харилцаа холбооны үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд бөөний зарчмаар түрээслүүлэх үйлчилгээ явуулж байгаа бизнесийн үйл ажиллагааг сүлжээний үйлчилгээ гэнэ. Интернэтийн бөөний урсгал нийлүүлэх болон улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа нь сүлжээний үйлчилгээнд хамаарна.

Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах хүртээмжтэйгээр олгоно. Үүнд:

1.  Хот суурин газрын сүлжээ;

2.  Хот хоорондын сүлжээ;

3.  Улс хоорондын сүлжээ (Интернэтийн бөөний үйлчилгээ);

4. Улс хоорондын транзит урсгал дамжуулах зэрэг болно.

Улс хоорондын сүлжээг гадаад улс руу өөрийн шууд гарц бүхий дэд бүтэцтэй хот хоорондын сүлжээ байгуулсан эрх бүхий этгээд ХХЗХ-нд хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсний үндсэн дээр эрхэлнэ.

Хот хоорондын сүлжээ байгуулах зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд нь хил дамжин үзүүлж буй олон улсын ярианы, интернэтийн бөөний урсгал нийлүүлэх, дамжуулах зэрэг улс хоорондын үйлчилгээ явуулахад зориулсан гадаад улсын сүлжээтэй холбогдсон суурь сүлжээтэй этгээд Улс хоорондын сүлжээг ХХЗХ-нд хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсний үндсэн дээр эрхлэх зохицуулалттай.

Харин “Улс хоорондын транзит урсгал дамжуулах” хүртээмжийг зөвхөн “Улс хоорондын сүлжээ” бүхий тусгай зөвшөөрөлтэй этгээд хүсэлт гарган шийдвэрлүүлж эрхлэх зохицуулалттай.

Энэхүү тусгай зөвшөөрлийн “Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц суурилуулах, засвар үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлөөс ялгагдах онцлог нь өөрийн хамрах хүрээний дагуу харилцаа холбооны шугам, сүлжээг байгуулан, өмчилж, бусдад гэрээний үндсэн дээр эзэмшүүлж ашиг олох үйл ажиллагаа эрхэлнэ.

Баримт бичиг:

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 тоот тогтоолын хавсралт: Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээний нөхцөл, шаардлага

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт