Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ОРОН НУТАГТ ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ...
ОРОН НУТАГТ ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2023-10-16

Зохион байгуулагч: Харилцаа холбооны зохицуулах хороо

Нээлттэй сонгон шалгаруулалтын дугаар: ТВ-Орон нутаг 2023/01

Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5, 10 дугаар зүйлийн 10.12.1 дэх заалтыг тус тус үндэслэн Өргөн нэвтрүүлгийн болон Арилжааны телевизийн  үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах хамрах хүрээнд олгохоор нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:             

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хамрах хүрээ

Тусгай зөвшөөрлийн олгох хугацаа

 

Олгох тусгай зөвшөөрлийн тоо

1

Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

Булган аймаг

5 жил

 

 

1

2

Говь-Алтай аймаг

1

3

Говьсүмбэр аймаг

1

4

Дундговь аймаг

1

5

Сэлэнгэ аймаг

1

6

Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

Хэнтий аймаг

5     жил

1

 

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох саналыг хүлээн авах эцсийн хугацаа:

[2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00 цаг]

Нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээх хугацаа:

[2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10:30 цаг]

 

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд нь “Орон нутагт телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичиг

 

Эх файлыг ЭНД дарж татаж авна уу!

 

Нээлттэй сонгон шалгаруулалтын саналыг доорх хаягаар ирүүлнэ.

Хаяг: Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13, Бага тойруу, 6 дугаар хороо,

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар

          Хариуцсан мэргэжилтэн: Орон нутгийн телевизийн үйлчилгээний зохицуулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

          Утас: 11304258        

Цахим хуудас:            www.crc.gov.mn

Цахим хаяг:                  info@crc.gov.mn