Манай цахим хуудсанд тавтай морилно уу.

Монгол улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо харилцаа холбооны салбарт шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн байгууллага. Шударга өрсөлдөөний үр шимийг хүртэх ёстой иргэд, нийгмийн эрх, сонирхолыг хангах зорилгоор харилцаа холбооны салбарт олон нийтийн үйлчилгээ эрхлэх тодруулбал суурин болон утасгүй холбооны сүлжээ, үйлчилгээ, өргөн нэвтрүүлэг, радио давтамжийн менежмент, шуудан болон мэдээллийн технологийн үйлчилгээг нэвтрүүлэхэд чиглэсэн зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх нь бидний үүрэг юм. Энэ зорилгоор хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд Монгол улсын бүх нутаг дэвсгэрт харилцаа холбооны үйлчилгээнд шударга өрсөлдөөн нэвтрүүлэх үйл ажиллагааг эрхэлж байна.
Тендерийн урилга

Улаанбаатар хотод телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийг сонгон шалгаруулах тухай

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгох уралдаант шалгаруулалтыг 2010 оны 02-р сарын 22-ны өдрөөс 2010 оны 03-р сарын 24-ний өдрийг хүртэл зарлаж байна.

Уралдаант шалгаруулалтанд оролцохыг хүсэгчдийн материалыг 2010  оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 12.00 цагаас өмнө Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны байранд хүлээж авна.

Уралдаант шалгаруулалтанд оролцохыг хүсэгч нь баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 200 000 /Хоёр зуун мянга/-н төгрөгөөр худалдан авна.

И-мэйлийн хаяг: Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү

Улаанбаатар-16063, Баянгол дүүрэг, Амарсанаагийн гудамж-26

Утас: 976-11-363999 Факс: 976-11-327720

 

Цаг

Ulti Clocks content