Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ...
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2023-10-16

Зохион байгуулагч: Харилцаа холбооны зохицуулах хороо

Нээлттэй сонгон шалгаруулалтын дугаар: ОСДҮ – Монгол улсад 2023/01

 

Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5, 10 дугаар зүйлийн 10.12.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын нутаг дэвсгэрт олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Үйлчилгээний төрөл

Хамрах хүрээ

Олгох эрхийн тоо

1

Интернэтээр дамжуулах (ОТТ)

Монгол Улс

1

 

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох саналыг хүлээн авах эцсийн хугацаа:

[2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09:00 цаг]

Нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээх хугацаа:

[2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09:30 цаг]

 

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд нь “Монгол улсын нутаг дэвсгэрт олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичиг”

 

Эх файлыг ЭНД дарж татаж авна уу!

 

Нээлттэй сонгон шалгаруулалтын саналыг доорх хаягаар ирүүлнэ.

Хаяг: Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13, Бага тойруу, 6 дугаар хороо,

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар

          Хариуцсан мэргэжилтэн: Олон суваг дамжуулах үйлчилгээний зохицуулалтын  

                                                    хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

          Утас: 11-304258

                               

Цахим хуудас:            www.crc.gov.mn

Цахим хаяг:                  info@crc.gov.mn