Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН...
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ДОТООД АУДИТЫН ЗӨВЛӨМЖ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН МЭДЭЭЛЭЛ
2022-09-28

 

ХХЗХ-г дотоод хяналтын тогтолцоогоо сайжруулах зорилгоор 2013 оны 12 сарын 03-ны хорооны хуралдааны 06-р тэмдэглэлээр Байгууллагын хэмжээнд дотоод аудитын үйл ажиллагааг туршилтаар нэвтрүүлэх буюу ХХЗХ-ны даргын шууд удирдлагад нэг Дотоод аудитор ажиллахаар шийдвэрлэсэн. 2014-2015 онд Байгууллагын дотоод аудитын дүрэм, журмуудыг холбогдох хууль, ЗГ-ын нийтлэг журам/дүрэм, дотоод аудитын олон улсын стандартад нийцүүлэн бий болгох,  байгууллагын үндсэн үйл ажиллагаа, тухайлсан гол процессуудын үр ашигтай болон нийцэлтэй байдалд чиглүүлэн Гүйцэтгэлийн болон Нийцлийн дотоод аудит хийж байгаад 2016 оны 9 сард хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр байгууллагын даргын шууд удирдлагад Дотоод хяналт, аудитын алба болон зохион байгуулагдаж, санхүүгийн процессуудыг хамрахаар үйл ажиллагаа нь өргөжин ажиллаж байна. Тус хорооны Дотоод аудитын үйл ажиллагаа хэрэгжүүлэх журам”-д Зохицуулах хорооны дотоод аудит нь эрсдэлд суурилсан байхаар заасан. Өөрөөр хэлбэл, эрсдэлтэй гэж үзсэн тухайлсан үйл ажиллагаанд дотоод аудит хийхээр дотоод аудитын жилийн төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж дүгнэлт, сайжруулах зөвлөмж хүргүүлдэг.

 1.    дотоод аудитын жилийн төлөвлөгөө, үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын зөвлөмж, хэрэгжилтийн байдал