Home / ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН...
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ДОТООД АУДИТЫН ЗӨВЛӨМЖ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН МЭДЭЭЛЭЛ
2022-09-28

1.    ХХЗХ-НЫ ДОТООД АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

 

ХХЗХ-г дотоод хяналтын тогтолцоогоо сайжруулах зорилгоор 2013 оны 12 сарын 03-ны хорооны хуралдааны 06-р тэмдэглэлээр Байгууллагын хэмжээнд дотоод аудитын үйл ажиллагааг туршилтаар нэвтрүүлэх буюу ХХЗХ-ны даргын шууд удирдлагад нэг Дотоод аудитор ажиллахаар шийдвэрлэсэн. 2014-2015 онд Байгууллагын дотоод аудитын дүрэм, журмуудыг холбогдох хууль, ЗГ-ын нийтлэг журам/дүрэм, дотоод аудитын олон улсын стандартад нийцүүлэн бий болгох,  байгууллагын үндсэн үйл ажиллагаа, тухайлсан гол процессуудын үр ашигтай болон нийцэлтэй байдалд чиглүүлэн Гүйцэтгэлийн болон Нийцлийн дотоод аудит хийж байгаад 2016 оны 9 сард хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр байгууллагын даргын шууд удирдлагад Дотоод хяналт, аудитын алба болон зохион байгуулагдаж, санхүүгийн процессуудыг хамрахаар үйл ажиллагаа нь өргөжин ажиллаж байна. Тус хорооны Дотоод аудитын үйл ажиллагаа хэрэгжүүлэх журам”-д Зохицуулах хорооны дотоод аудит нь эрсдэлд суурилсан байхаар заасан. Өөрөөр хэлбэл, эрсдэлтэй гэж үзсэн тухайлсан үйл ажиллагаанд дотоод аудит хийхээр дотоод аудитын жилийн төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж дүгнэлт, сайжруулах зөвлөмж хүргүүлдэг.

2.    дотоод аудитын жилийн төлөвлөгөө, үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын зөвлөмж, хэрэгжилтийн байдал

Ххзх-ны дотоод аудитын жилийн төлөвлөгөөнд тус байгууллагын гүйцэтгэлийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийсний үндсэн дээр эрсдэлтэй гэж үзсэн процессуудад дотоод аудит хэрэгжүүлэхээр тусгадаг бөгөөд ХХЗХ-ны дарга баталж, тус хорооны Дотоод аудитын үйл ажиллагаа хэрэгжүүлэхжурмын дагуу хэрэгжилтийг хангаж ажилладаг.

ДХАА-аас дараах дотоод аудитын ажлуудыг гүйцэтгэж, дүгнэлт, сайжруулах зөвлөмж хүргүүлсэн байна. Үүнд:

    

дд

Дотоод аудитын ажлын нэр

Зөвлөмж

Хэрэгжилтийн явц

1

Тусгай зөвшөөрлийн хугацаа  сунгах ажиллагаа (процесс)-нд аудит хийж, дүгнэлт гаргах, зөвлөмж хүргүүлэх

ТЗ хугацааны сунгах дүгнэлтийг тушаал, тогтоолын алинаар баримтжуулахаа тодорхой болгож, журамд тусгах

Хэрэгжсэн

2

Тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилтийг дүгнэж, үйл ажиллагааны түүхэд үндэслэж сунгадаг байх

Гэрээ дүгнэдэг байхаар Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам-д тусгаж, ЗХХАНСд бүртгүүлсэн

6

ААҮАТЗТХ-ийн 6.2-д ТЗ-г 3 хоногийн дотор сунгана гэсэн боловч процессын журамд 21-30 хоногт сунгахаар ажилбар журамласан байгааг засах

Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам-д тусгаж, ЗХХАНСд бүртгүүлсэн

7

Бүртгэгдсэн авлагын үүссэн шалтгаан, үүссэн нөхцөлд үнэлгээ хийж, дүгнэлт гаргах, цаашид авлага үүсэхээс сэргийлэх зөвлөмж хүргүүлэх

Эрхийн бичгийг 1 жилээр  (default) өгдөг байх, 2 жилийн төлбөрөө төлөөд 2 жилээр авах сонголт нь нээлттэй байх

1 жилээр өгөхөөр журамд зааж, бүртгүүлсэн.

9

Тусгай зөвшөөрлийн гэрээг сайжруулах, хуулинд нийцүүлэх, гэрээн дээр үнийн дүн заавал заах

Тусгай зөвшөөрлийн гэрээг шинэчлэхээр бүтээгдэхүүн төлөвлөсөн.

10

Зохицуулалтын үйлчилгээний хөлс, өөрчлөгдсөн тохиолдолд гэрээгээ байнга шинэчлэх, шинэчлэх боломжгүй тохиолдолд гэрээний хүчинтэй хугацаанд гэрээнд заасан төлбөр нэхэмжлэх, шинээр гэрээлснээс хойш өөрчлөгдсөн төлбөрийг нэхэмжлэх зарчим баримтлах

Тусгай зөвшөөрлийн гэрээг шинэчлэхээр бүтээгдэхүүн төлөвлөсөн.

11

Хугацаа хэтэрсэн төлбөрийн үлдэгдэлтэй зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг Монголбанкны ЗМСд нийлүүлэх

Монгол банкны ЗМСд мэдээлэл нийлүүлэх журам боловсруулан батлуулсан бөгөөд тусгай зөвшөөрлийн гэрээнд тусгахаар болсон.

12

ХХЗХ-ны ажилтан, албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, ажлын үр дүнгээр урамшуулал, тооцох процесст дотоод аудит хийх

Холбогдох журамд улирлын төлөвлөгөө болон гүйцэтгэл үнэлэх хугацаа нь өөр байгаа нь үнэлгээний тодорхойгүй байдал үүсгэх, хэрэгжилт алдагдах эрсдэлтэй байгаа тул ажилтны төлөвлөгөө болон гүйцэтгэлийн үнэлгээг ижил хугацаагаар, тухайлбал улирлаар хийдэг байх

Журмыг шинэчилж, ХХЗХ-ны даргын тушаалаар батлуулж, үйл ажиллагаандаа мөрдөж байна.

Журам нь зөвхөн гүйцэтгэлийг үнэлэх тухай биетэй, төлөвлөх шатыг нь хавсралт болгож зохицуулсан бүтэцтэй байгаа нь төлөвлөлтийн шатанд ач холбогдлыг бууруулснаар байгууллагын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул журмыг "ХХЗХ-ны ажилтан албан хаагчдын ажлыг төлөвлөх, гүйцэтгэлийг үнэлэх журам" агуулгаар сайжруулах

Үнэлгээний зарчим (1-5 онооны үнэлгээний тодорхойлолтыг ойлгомжтой болгох) үнэлгээ төлөвлөлтийн формат холилдсон, үнэлэх шалгуур үзүүлэлт тогтоох зарчим гэх мэт хэрэгжүүлэлтийн алдаануудыг засах

13

Харилцаа холбооны зохицуулах хорооны худалдан авах ажиллагааг удирдах процесст шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах, зөвлөмж хүргүүлэх

Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн болон архивын ажилтны зүгээс ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛЫН ИЖ БҮРДЭЛ ҮҮСГЭХ, АРХИВЛАХ АЖЛЫН ЗААВАР боловсруулан, батлуулах, байгууллагын хэмжээнд нэгдсэн шаардлага мөрдүүлэх, эсвэл архивын хадгаламжийн нэгжид худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн хяналтын гарын үсэг зурдаг байх

Хэрэгжүүлэн ажиллаж байгаа

14

Хуулийн 8.9-д заасны дагуу Нэг тендерийн нэгээс дээш багцыг гүйцэтгүүлэхээр 1 гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан тохиолдолд худалдан авах ажиллагааны тайланд тусгах

Хэрэгжүүлэн ажиллаж байгаа

 15

Худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн бүтээгдэхүүнээр нэрлэж байгаа нь захиалагчийн шаардлага биелэгдсэн эсэхийг үнэлэхэд тодорхойгүй байдал үүсгэж байгаа тул худалдан авалтаараа нэрлэж хэвших

Хэрэгжүүлэн ажиллаж байгаа

16

Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний худалдан авалтыг стандарт бүрээр төлөвлөх, өөрөөр хэлбэл дараа жилийн төлөвлөгөөнөөс өмнө стандартын хөтөлбөрөө батлуулах эсвэл багцаар зарлах

Хэрэгжүүлэх шйидэл боловсруулахаар ажиллаж байгаа