Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / РАДИО ДАВТАМЖ / Баримт бичиг
Баримт бичиг
2022-06-16

Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах төрлийн баримт бичгүүдийг боловсруулан, батлуулж нийтэд мөрдүүлж байна.

  1. Зохицуулалт гэж Монгол улсын холбогдох хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрүүд, олон улсын зохицуулалтын жишиг хандлагад нийцүүлэн, төрөөс мэдээлэл харилцаа холбоо технологийн талаар баримтлах бодлогын баримт бичигт тулгуурлан тухайн үйлчлэх хүрээнд баримтлах зохицуулалтын зарчмуудыг тодорхойлох баримт бичгийг ойлгоно. Зохицуулалт нь Зохицуулах хорооноос тухайн үйлчлэх хүрээнд зориулан боловсруулах бусад баримт бичгүүдийн үндэслэл болно.
  2. Нөхцөл шаардлага гэдэг нь харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигчдэд тавигдах шаардлагуудыг тодорхойлсон захиргааны хэм хэмжээний актыг ойлгоно.
  3. Журам гэдэг нь  харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой байнга давтагддаг, тодорхой эхлэл төгсгөл бүхий тухайлсан үйл ажиллагааны дараалал, тэдгээрт тавигдах шаардлага, талуудын эрх, үүргийг тодорхойлоход чиглэсэн захиргааны хэм хэмжээний актыг ойлгоно.

Радио давтамжийн  зохицуулалтын чиглэлээр тус хорооноос батлагдсан зохицуулалтын баримт бичигтэй дараах линкээр орж танилцана уу.

д/д

Тогтоол

Хорооны тогтоолын утга

Дугаар

Огноо

1

73

2023.07.04

Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага тогтоож, батлах тухай 

2

72

2023.07.04

Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага, тогтоож, батлах тухай

3

17

2018.05.30

Радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, батлах тухай - Олон сувгийг олон цэгт түгээх системд ашиглах радио давтамжийн зурвас хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага

4

106

2023.09.13

Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож батлах тухай

5

24

2018.06.22

Тоон радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, батлах тухай

6

29

2019.08.19

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам батлах

7

42

2019.10.23

Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлага, норматив батлах тухай

8

55

2019.12.18

Журам батлах тухай - Радио төхөөрөмж ажиллуулах үйл ажиллагааг нь зогсоох, хориглох журам

9

36

2020.05.21

Утасгүй холбооны технологид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, баримтлах зохицуулалт, техникийн шаардлага батлах тухай

10

37

2020.05.21

Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжинд ашиглах радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага шинэчлэн батлах тухай

11

1

2022.01.31

2020 оны 37 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

12

69

2020.10.27

Радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж  ашиглах журам батлах тухай

13

63

2021.10.26

“Иргэний нисэхийн агаарын холбооны үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага” батлах тухай

14

75

2021.12.17

“Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх аргачлал” батлах тухай

15

37

2022.08.31

“Сансрын холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага” шинэчлэн батлах тухай

16

38

2022.08.31

“Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага” шинэчлэн батлах тухай