Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Нээлттэй ажлын байр
Нээлттэй ажлын байр
2025-07-30

Ажлын байр: Харилцан холболтын зохицуулалтын мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт

Харилцаа холбооны салбарт зах зээлийн шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, салбарын эдийн засгийн бодит өсөлтийг хангах, зах зээлийн таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын өгөөжийг дээшлүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, хэрэглээг  нэмэгдүүлэх зорилгоор харилцаа  холбооны сүлжээ хоорондын харилцан холболтын болон сүлжээнд холбогдох үнэ тариф, орлого хуваарилах зарчмын нөхцөл байдал, чиг хандлагын талаар судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, бодлого зохицуулалтын эрх зүйн орчин бүрдүүлэх, зохицуулалт  хийх санал боловсруулах,  шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү, эдийн засаг, мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэдээлэл, харилцаа холбооны салбарт эдийн засаг, үнэ тарифын чиглэлээр мэргэшсэн
  • Мэдээлэл, харилцаа холбооны салбарт эдийн засаг, маркетинг, үнэ тарифын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан.
  • Харилцаа холбооны салбарын эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн бодлого процедур, онцлогийн талаар болон  хууль эрхийн мэдлэг сайтай, дадлага туршлагатай байх
  • Судалгаа хийх онолын, судалгааны ажил гүйцэтгэж, тайлан бичих, хэлцэл хийх туршлагатай;
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээд түвшний мэдлэгтэй, англи хэл дээр судалгааны тайлан, мэдээлэл цуглуулж, боловсруулах чадвартай;
  • Харилцаа холбооны салбарын зах зээл, өрсөлдөөн, бодлого, зохицуулалтын болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар зохих мэдлэг, мэдээлэлтэй, энэ чиглэлээр диплом, судалгааны ажил хийж байсан, энэ салбарт ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Багаар ажиллах чадвартай, санаачилгатай, өөрийгөө хөгжүүлэх, суралцах эрмэлзэлтэй байх.

Бүрдүүлэх материал

  • Товч танилцуулга (CV)
  • Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар
  • Хийж байсан судалгаа, бие даан боловсруулж байсан тайлан, баримт бичгийн хувь

Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 08-р сарын 11

Материал хүлээн авах хаяг:

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар 

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13, 

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар 

Харилцаа холбооны зохицуулах хороо 

Утас: 304258 

Факс: 327720 

И-мэйл: info@crc.gov.mn