Home / Articles / УВС АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ӨРГӨН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ...
УВС АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ӨРГӨН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2025-07-09

Зарласан огноо: 2025 оны 07 сарын 09-ний өдөр

 Нээлттэй сонгон шалгаруулалтын дугаар: ӨНТВ-Орон нутаг-2025

 Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, тус Хорооны 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 115, 07 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар тогтоолыг тус тус үндэслэн өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах хамрах хүрээнд олгохоор нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

 

 

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хамрах хүрээ

Тусгай зөвшөөрлийн олгох хугацаа

 

Олгох тусгай зөвшөөрлийн тоо

1

Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

 Увс аймаг

 5     жил

 1

 

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох саналыг хүлээн авах эцсийн хугацаа:  [2025 оны 09 дүгээр сарын 09 -ний өдрийн 10:00 цаг]

Нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээх хугацаа: [2025 оны 09 дүгээр сарын 09 -ний өдрийн 10:30 цаг]

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд нь Увс аймгийн нутаг дэвсгэрт “Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичиг”-ийг тус хорооны www.crc.gov.mn сайтаас татах болон хариуцсан мэргэжилтэнд хандан авах боломжтой.

 Эх файлыг ЭНД дарж татаж авна уу!

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг албан бичгээр Зохицуулах хорооны сонгон шалгаруулалтын үнэлгээний ажлын хэсэгт хаяглан ирүүлнэ үү.

 

Шуудангийн хаяг:   Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Метро бизнес төв А-блок 5 давхар, Сүхбаатар дүүрэг, Д.Сүхбаатарын гудамж -13, Улаанбаатар хот

 

14201-0033, Монгол Улс.

 

Утас: +976-11-304258, 1800-1858