Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Сургалт зохион байгуулах тухай
Сургалт зохион байгуулах тухай
2023-06-15
Сургалт зохион байгуулах тухай Сургалт зохион байгуулах тухай

Тус хорооноос 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, техник тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой радио давтамж ашиглах эрхийн бичиг эзэмшигчид болон радио станц тоног төхөөрөмж худалдан борлуулагч нарт сургалт зохион байгуулна.

Энэхүү сургалтад харилцааны радио станц ашиглан уул уурхай, барилга, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллага мөн радио станц тоног төхөөрөмж худалдан борлуулагчдын төлөөллүүдийг урьж байна.

 Сургалтад оролцох төлөөлөгчийн нэр, мэдээллийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дотор  tserendulam@crc.gov.mn электрон шуудангаар ирүүлнэ үү.