Зарласан огноо: 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр
Сонгон шалгаруулалтын дугаар: ХХЗХ-2025 /ОНДД-СШ-01/
Сонгон шалгаруулалтын нэр: Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах станцад радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох
Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Радио долгионы тухай хуулийн 51.1.8, 51.1.11 дэх заалт, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2025 оны А/46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 38 дугаар тогтоол болон 2023 оны 88 дугаар тогтоолоор батлагдсан “Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг тус тус үндэслэн радио өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах станцад радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь дор дурдсан нөхцөлтэйгөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Оролцох эрх бүхий этгээд |
Хамрах хүрээ |
Дахин дамжуулах станцад ашиглах радио давтамжийн зурвас |
Радио өргөн нэвтрүүлгийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгч |
21 аймгийн төвд |
76-87.3 МГц |
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн эрх бүхий этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичгээр хүсэлт гаргаж, цаасан болон цахим хэлбэрээр авах ба зөвхөн нэг сонгон шалгаруулалтын төсөл (цаашид “төсөл” гэх) ирүүлнэ.
Сонгон шалгаруулалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад ирүүлэх төслийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг албан бичгээр Зохицуулах хорооны сонгон шалгаруулалтын үнэлгээний ажлын хэсэгт хаяглан ирүүлнэ үү.
Шуудангийн хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Метро бизнес төв А-блок 5 давхар, Сүхбаатар дүүрэг,
Д.Сүхбаатарын гудамж -13, Улаанбаатар хот
14201-0033, Монгол Улс.
Утас: +976-11-304258, 1800-1858
Цахим хуудас: www.crc.gov.mn
Цахим хаяг: rf-tender@crc.gov.mn