Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудангийн зохицуулалтын газар
Шуудангийн зохицуулалтын газар
2013-02-17
Шуудангийн зохицуулалтын газар Шуудангийн зохицуулалтын газар

Шуудангийн зохицуулалтын газар нь тус хорооны дүрмийн 5.7.1-д заасны дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

  • Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хугацааг сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гаргах;
  • Шуудангийн нэгдсэн кодыг боловсруулж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах;
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар санал боловсруулж, Хорооны хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх;
  • Аймаг, нийслэл, хот хооронд шуудангийн илгээмж хүргэх хуваарь, чиглэлийн талаар санал боловсруулах;
  • Шуудангийн зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх арга хэмжээ авах;
  • Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

Мөн

  • Дэлхийн шуудан холбооноос гаргасан баримт бичиг, зөвлөмж, олон улсын туршлага судлан өөрийн оронд хэрхэн хэрэгжүүлэх талаар санал боловсруулах.