Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Харилцаа холбооны сүлжээний дугаарыг хуваарилах, олгох ашиглах...
“Харилцаа холбооны сүлжээний дугаарыг хуваарилах, олгох ашиглах журам”-ын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2021-11-25
“Харилцаа холбооны сүлжээний дугаарыг хуваарилах, олгох ашиглах журам”-ын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа “Харилцаа холбооны сүлжээний дугаарыг хуваарилах, олгох ашиглах журам”-ын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Харилцаа холбооны сүлжээний дугаарыг хуваарилах, олгох ашиглах журам”-ын төслийн хэлэлцүүлгийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны хурлын танхимд цахим болон танхим гэсэн холимог хэлбэрээр зохион байгууллаа.

Уг журмын төсөлд 14 байгууллагаас санал ирүүлсэн бөгөөд саналын дагуу холбогдох чиглэлээр нь ангилж үйлчилгээ эрхлэгчидтэй хэсэгчилсэн хэлэлцүүлгийг 4 удаа зохион байгуулж, хэлэлцүүлэгүүдээс гарсан саналыг нэгтгэн боловсруулсан төслийг өнөөдрийн нэгдсэн хэлэлцүүлэгт танилцууллаа. 

 

Тус хэлэлцүүлэгт харилцаа холбооны сүлжээний дугаар ашиглан хэрэглэгчдэд яриа, интернэт болон мэдээлэл лавлах үйлчилгээг хүргэж буй үүрэн болон суурин холбооны үйлчилгээ эрхлэгчид, телефон ярианд суурилсан мэдээлэл лавлах үйлчилгээ эрхлэгчид, Тусгай дугаар эзэмшигчдийн холбоо, Цагдаагийн Ерөнхий Газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллагуудын төлөөлөл идэвхтэй оролцож санал бодлоо солилцлоо.