Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Дижитал үйлчилгээ болон апп эдийн засгийн өнөөгийн...
“Дижитал үйлчилгээ болон апп эдийн засгийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаарх”- цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа
2021-11-15
“Дижитал үйлчилгээ болон апп эдийн засгийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаарх”- цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа “Дижитал үйлчилгээ болон апп эдийн засгийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаарх”- цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа

2021.11.12

   Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд 2021 оны 11-р сарын 12-нд  “Дижитал үйлчилгээ болон апп эдийн засгийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаарх”-цахим хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт үүрэн, суурин телефон холбоо, мэдээлэл холбооны сүлжээ, ОСДҮЭ болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн захирлууд, газар хэлтсийн дарга нар болон бусад холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн 60 орчим хүмүүс цахимаар оролцлоо.   

   Тус хорооноос 2019 онд ОУЦХБ-тай хамтран тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд “Дижитал үйлчилгээ болон апп эдийн засаг”-ийн олон улсын зохицуулалтын чиг хандлага, салбар хоорондын уялдаа холбоо, эрхзүйн орчны талаарх сургалтыг зохион байгуулсан болно. Уг сургалтын дараа ОУЦХБ-аас зохицуулах хороонд “Дижитал аппликейшн болон үйлчилгээний зохицуулалт”-тай холбоотой зөвлөмжийг өгсөн. Зөвлөмжийн зорилго нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын  дижитал үйлчилгээний хөгжлийн чиг хандлагууд, тэргүүн туршлагыг түгээх, шинэ технологи, үйлчилгээг нутагшуулах, бодлого зохицуулалтын тулгамдсан асуудлуудтай холбоотой зөвлөмжийг өгсөн. Зөвлөмжид Дижитал үйлчилгээний өсөлт болон зохицуулалтын арга хэмжээ, Дижитал үйлчилгээний зохицуулалтын ерөнхий бүтэц болон олон улсын туршлага, Монгол улсад зориулсан зөвлөмжүүд, технологиос үл хамаарсан зохицуулалт сэдвүүд хамрагдсан байсан.

 

 

   Энэхүү зөвлөмжийн хүрээнд хэлэлцүүлгийг зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдорж удирдан явуулж, илтгэгчээр ХХМТГ-ын Цахим хөгжлийн газрын дарга Л.Энхбат “Дижитал үйлчилгээний талаар төрөөс баримталж байгаа бодлого”,  ХХЗХ-ны ЗЗҮТҮСГ-ын ахлах мэргэжилтэн Т.Ганбат “Дижитал үйлчилгээний зохицуулалтын орчны талаарх ОУЦХБ-аас өгсөн зөвлөмж”, MStars hub-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваажамц “Digital economy and Regulation”, банкны салбараас Хаан банкны Цахим банк, АТМ-сувгийн газрын захирал Ж.Номин-Эрдэнэ “МУ-ын банкны цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”-ын талаар сонирхолтой илтгэлийг танилцуулсан.   Дижитал үйлчилгээний нэг хэсэг буюу ОТТ үйлчилгээг Монгол улсад нэвтрүүлж, үйл ажиллагаа явуулахад гарч байгаа хүндрэл болон зохицуулалтын тухай, мөн банкны салбарын цахим шилжилт, цахим гарын үсэг, төрийн цахим үйлчилгээ E-Mongolia платформ, Хур систем болон салбарын зохицуулалтын цаашдын чиг хандлага, дугаарлалттай холбоотой асуудлаар сонирхолтой хэлэлцүүлгийг өрнүүллээ. Хэлэлцүүлгээс гарах бодлого зохицуулалтын саналуудыг зохицуулах хороо төлөвлөгөөнд тусган ажиллахаар төлөвлөж байна.