Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын хэрэглээ” ​цахим сургалт...
“Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын хэрэглээ” ​цахим сургалт зохион байгуулагдлаа
2021-11-04

“Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын хэрэглээ”
цахим сургалт зохион байгуулагдлаа

ХХЗХ нь Шуудангийн тухай хуулийн 9.1.3-т заагдсан шуудангийн нэгдсэн кодыг боловсруулах, “Шуудангийн нэгдсэн кодыг оноох, мэдээллийн сан бүрдүүлэх журам”-ын 1.1-д заасны дагуу шуудангийн нэгдсэн кодыг нийтийн хүртээл болгох үүрэгтэй ажилладаг.

Энэхүү үүргийнхээ хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн 9 дүүргийн төрийн байгууллагуудын архив бичиг хэргийн ажилтнууд, газрын албаны мэргэжилтнүүдийг хамруулан шуудангийн нэгдсэн кодыг MNS 6775:2019 стандартын дагуу өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажиллах сургалтанд 100 гаруй хүнийг хамруулан Ковид-19 цар тахлын нөхцөлд халдвар, хамгааллын дэглэмийг чанд баримтлан цахим болон танхимын хосолсон байдлаар зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар хаягийн тухай хууль болон холбогдох журам, стандартуудын танилцуулга, хэрэглээний талаар Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл илтгэл тавьж, хувийн болон төрийн өмчийн оролцоотой Монгол Шуудан ХК, Дөлгөөн Дэлгэрэх ХХК компаниуд нь шуудангийн хүргэлтэд хаягжуулалтаас хамаарсан хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх боломж шийдлийн талаар танилцуулж, оролцогч байгууллагууд хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

 

   Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газрын Кадастрын         мэргэжилтэн Б.Батбаяр ...
  
Хаягийн мэдээллийн нэгдсэн систем,
  Хаягаар замчлах, зам заах системүүдийг 2020-2021 онд шинээр
  үүсгэн баяжуулалт, сайжруулалтыг шинээр хийлээ. Хаягийн
  мэдээллийн системд одоогоор 49826 гудамж бүртгэгдсэн үүнээс
  нийслэлийн хэмжээнд 8511 гудамж зурагласан байгаа. Нийт
  1081186 нэгж талбар бүртгэгдсэнээс 650489 нэгж талбарт шинэ
  хаяг олгогдоод байна. Энэ ажил цаашид тасралтгүй үргэлжилнэ...

 

 

 

 

 

 Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Мэдээллийн               технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Баярмаа
  ...Улаанбаатар хотод 2021 оны байдлаар 171 гудамж, зам, талбайг      нэршүүлэн, 24900 гаруй барилга байгууламжид хаяг дугаар олгон
  мэдээллийн санд бүртгээд байна. Албан баримт бичгийн
  хэвлэмэл хуудас, зар мэдээ, сурталчилгаа, төрөл бүрийн
  илгээмжийн хүргэлт зэрэгт үл хөдлөх хөрөнгө ба иргэн,
  хуулийн этгээдийн байршил, оршин суугаа хаягаа
  стандартын дагуу хэрэглэж хэвшүүлэх ажлыг төр хувийн хэвшил
  гэлтгүй бүгд хийх цаг болсон....

 

 

 

 


 Монгол шуудан ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал             А.Эрхэмбаяр
 ... Хаягжилтын цахим бүртгэлийн нэгдсэн сан байдаггүй, илгээмж
  хүлээн авагч бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй,хаяг байршил
  өөрчлөгдсөн мэдээллээ харилцагч байгууллага
  хэрэглэгчиддээ мэдээлэхгүй байх тохиодол их байна.
  Мөн албан байгууллагууд шуудангийн хаягийн стандартыг
  мөрддөггүй, шуудангийн ажилтны ажил гэж хайнга ханддаг.
  Шуудангийн хаягийн мэдээллийг стандартын дагуу үнэн зөв
  бичсэнээр бичиг захидал,илгээмж хугацаандаа хүргэгдэх,
  хүргэлтийн зардал буурах зэрэг олон давуу талтай...

 

 

 

 

 


  Дөлгөөн дэлгэрэх ХХК-ийн Бизнес эрхэлсэн захирал Л.Мөнхтулга    ... УБ хотод нийт 3 удаагийн хөл хориог тогтоосон энэ
  хугацаанд манай компани лого таних тэмдэг бүхий өөрийн
  байгууллагын тээврийн хэрэгсэл дээр тусгай зөвшөөрлийг
  авч хүргэлтийн үйл ажиллагааг тасралтгүй явууллаа.
  Үйлчлүүлэгчид хүргэлтийн үйлчилгээг мэддэг, ойлгодог болж,
  шуудангийн үйлчилгээний соёлд суралцаж байна. Нэг үеэ бодоход
  гэр хорооллын хаягжилт сайжирч байгаа. Гэсэн хэдий ч нэгдсэн
  хаягжилтыг сурталчлах, таниулах, түгээх ажил удаашралтай
  байна...

 

 

 



 

 УБ хотын Налайх дүүргийн албаны хэрэг хөтлөлт хариуцсан         мэргэжилтэн С.Санчирмаа
 Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын хэрэглээ сэдэвт сургалт нь
  бидний ажил албанд нэн чухал хэрэгтэй мэдээ мэдээллийг өгсөн
  үр дүнтэй сургалт боллоо гэж бодож байна. Харилцаа холбооны
  зохицуулах хороо, Газар зохион байгуулалт,геодези зураг зүйн
  газар, Архивийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар
  гээд төрийн олон байгууллагуудын удирдах ажилтнууд оролцож
  асуултад хариулж заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа нь
  таалагдсан.Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан,
  мэдээллийн технологийн дэвшилтэт боломж шийдлийг ашиглан
  олон хүн нэг дор цуглуулахгүйгээр цахимаар зохион
  оролцож байгаа болон зохион байгуулж байгаа талдаа
  байгуулж байгаа нь аль алиндаа онцлог байлаа...