Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХЬ...
МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХЬ АЖЛЫН БАЙРАНД МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА.
2013-01-03

Ажлын байр:  хүний нөөцийн мэргэжилтэн

Тавигдах шаардлага

  • Хүний нөөцийн удирдлага, бизнесийн удирдлага, чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хүнтэй харилцах, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай.
  • Санал гомдол, стресс бухимдалтай асуудал сонсох, шийдвэрлэх арга барил эзэмшсэн байх
  • Багаар ажиллах болон удирдан зохион байгуулах чадвартай
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй.
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Тогтвор суурьшилтай ажиллах

Ажлын байрны үндсэн зорилт

  • Хүний нөөцийн асуудлаар баримталж буй төрийн  бодлогын хэрэгжилтийг хангах; хүний нөөцийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион  байгуулах
  • Хөдөлмөрийн хууль, холбогдох дүрэм, журам, стандартыг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих
  • Ажиллагсдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангуулах

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
  • Хоёр хувь зураг;
  • Гурван үеийн намтар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
  • Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 01 сарын 11 өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304 257
Факс: 327 720
Цахим хаяг:  www.crc.gov.mn