Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Хаалга нийлүүлэх, суурилуулах ажлын санал авч байна
Хаалга нийлүүлэх, суурилуулах ажлын санал авч байна
2012-12-05

2012 оны 12-р сарын 5 өдөр.

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь өөрийн оффисын өнгө үзэмж, аюулгүй байдлыг сайжруулах үүднээс хуучин модон хаалгаа сольж байгаатай холбогдуулан хоёр ширхэг хаалга нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэх саналыг иргэн, аж ахуйн нэгжээс авч байна.

 

Хийгдэх ажил:

-          Өнгө үзэмжтэй, бөх бат, чанартай 2 ширхэг хаалга нийлүүлэх.

-          Хуучин хаалгануудыг хана болон бусад зүйлсийг эвдэлгүйгээр салгаж авах.

-          Шинэ хаалгануудыг угсарч суурилуулах.

 

Дээрх ажлыг сонирхсон хувь хүн, албан байгууллагууд өөрийн танилцуулга, ажлын туршлага, барааны гарал үүсэл, ажиллах хүчний талаарх мэдээлэл болон дээрх ажлыг гүйцэтгэх боломжит хугацааны талаар тус хороонд биеэр болон цахим хаягаар холбогдон 2013 оны 01 дугаар сарын 05-ны өдрийг дуустал саналаа ирүүлэхийг урьж байна.

 

Холбогдох мэргэжилтэн Т.Ууганбат

Гэрээ, хууль эрхзүйн мэргэжилтэн

Харилцах утас: 304257, 304258

И-мэйл: Uuganbat@crc.gov.mn

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13,

Метро бизнес төв, 5 давхар

Улаанбаатар-14201, Монгол Улс

Вэб хаяг: http://www.crc.gov.mn/