Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “СҮЛЖЭЭ БА ИНТЕРНЭТИЙН ЗАМЧЛАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ...
“СҮЛЖЭЭ БА ИНТЕРНЭТИЙН ЗАМЧЛАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2024-03-04
“СҮЛЖЭЭ БА ИНТЕРНЭТИЙН ЗАМЧЛАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА “СҮЛЖЭЭ БА ИНТЕРНЭТИЙН ЗАМЧЛАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

 

2024.03.04

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC)-тэй хамтран 2024 оны 03 дугаар сарын 04-өөс 05-ны өдрүүдэд “Сүлжээ ба интернэтийн замчлал” технологийн сургалтыг зохион байгуулж байна.

 

Сургалтад  Иргэний нисэхийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам ХНН, Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, интернэтийн болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид зэрэг 15 байгууллагын 50 инженер техникийн албан хаагчид хамрагдаж байна.

 

Уг сургалтыг APNIC-ийн сургагч багш нар удирдан Интернэт замчлалын суурь ойлголт, IP хаяглалт ба дэд сүлжээ, Статистик ба динамик замчлал, OSPF ба BGP  сэдвийн хүрээнд лекц, дадлага хосолсон хэлбэрээр явуулж байна.  

 

Сургалтын хөтөлбөртэй доорх холбоосоор танилцах боломжтой.

https://academy.apnic.net/en/events?id=a0BOc000000Ec0bMAC