Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / РАДИО ДАВТАМЖ, ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХЯНАЛТЫН ТӨВИЙН
РАДИО ДАВТАМЖ, ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХЯНАЛТЫН ТӨВИЙН
2024-04-15

2024 оны 1-р улирлын ажлын тайлан

Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвд 2024 оны 1-р улирлын байдлаар нийт 59 албан бичиг ирснээс шийдвэрлэсэн байдлаар нь:

1.     Харилцан нөлөөллийн албан бичиг нийт 23 ирсэн. Үүнд:

·         Улаанбаатарт хотод 23-н байршилд,

      ·         Хөдөө орон нутагт 7-н байршилд хэмжилт шалгалт хийгдсэн. 

2.    Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүй түвшний хэмжилт шалгалтын албан бичиг нийт 4 ирсэн. Үүнд:

·         Улаанбаатар хотод 1 байршилд,

·         Хөдөө орон нутагт 5-н байршилд хэмжилт шалгалт хийгдсэн.

3.    Мөн хүсэлт, мэдэгдэл, бусад  нийт 32 албан бичиг ирсэн.

ХХЗХ-ны РДӨНХТ-ийн инженерүүд 2024 оны 1-р улиралд Монгол улсын 7 аймаг, 8 сум, 1 боомт, 30 хоногийн хугацаатай ажиллаж, 6,030 км замыг туулж хэмжилт, хяналт хийж гүйцэтгэсэн байна.