Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвд 2025 оны эхний хагас жилийн байдлаар нийт 84 албан бичиг ирснээс шийдвэрлэсэн байдлаар нь авч үзвэл:
1. Харилцан нөлөөллийн нийт 44 албан бичиг ирсэн. Үүний дагуу
· Улаанбаатарт хотод 87 байршилд,
· Хөдөө орон нутагт 55 байршилд хэмжилт шалгалт хийсэн.
2. Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүй түвшний хэмжилт шалгалтын нийт 14 албан бичиг ирсэн. Үүний дагуу:
· Улаанбаатар хотод 13 байршилд,
· Хөдөө орон нутагт 1 байршилд хэмжилт шалгалт хийв.
3. Мөн хүсэлт, мэдэгдэл, гомдол нийт 26 албан бичиг ирсэн.
ХХЗХ-ны РДӨНХТ-ийн инженерүүд 2025 оны эхний хагас жилд Монгол Улсын 31 аймаг, 22 суманд нийт 65 хоногийн хугацаатай ажиллаж, 10,280 км замыг туулж хэмжилт, хяналт хийж гүйцэтгэлээ.