Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / "Охидын манлайлал" өдөрлөг болно
"Охидын манлайлал" өдөрлөг болно
2024-04-16
"Охидын манлайлал" өдөрлөг болно "Охидын манлайлал" өдөрлөг болно

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага /ITU/ нь 2011 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сард Girls in ICT буюу охидыг харилцаа холбоо, мэдээлэл технологийн тусламжтай чадавхжуулах зорилготой арга хэмжээг уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил дэлхийн хэмжээнд “Манлайлал” уриатайгаар 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тэмдэглэнэ.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Охидын манлайлал” өдөрлөгийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Новотел зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөг нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй охидыг хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь тулгамдсан асуудлыг мэдээллийн технологи ашиглан шийдэх, бодит санал санаачилга, шийдэл гаргахад чиглүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутан охидын мэдээллийн технологийн ур чадварыг нэмэгдүүлэх замаар салбартаа манлайлах, улмаар салбарын хөгжилд хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Өдөрлөгт ШУТИС-ийн Мэдээлэл, холбоо технологийн сургууль болон Хөдөө аж ахуйн их сургуулийн 1-2 дугаар курсийн эмэгтэй оюутнууд оролцоно.