Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ОХИДЫН ӨДӨР
МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ОХИДЫН ӨДӨР
2023-04-25
МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ОХИДЫН ӨДӨР МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ОХИДЫН ӨДӨР

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага /ITU/  2011 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сард “Girls in ICT”/Мэдээлэл технологийн салбарын охидын өдөр/ арга хэмжээг уламжлал болгон тэмдэглэн ирсэн бөгөөд энэ жил охидыг өдрийн “Digital skills for life” уриатайгаар 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тэмдэглэх гэж байна.

 “Digital skills for life” уриалгын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Woman Techmakers Mongolia коммунити-тай хамтран ЕБС-ийн ахлах ангийн охидод мэдээлэл технологийн салбарын мэргэжил, түүний онцлог, давуу талын талаар ойлголт мэдээлэл өгөх, цахим орчин болон нийгмийн сүлжээнд эрхээ хэрхэн хамгаалах талаар зөвлөмж олгох уулзалтыг зохион байгуулна.

 Уулзалтад И-Монголиа академи УТҮГ-ын Системийн инженер Б.Гэрэлцэцэг зочноор оролцож, сурагч охидод өөрийн мэргэжил болон хийж буй ажлынхаа талаар танилцуулах бол ХХЗХ-ны мэргэжилтэн Д.Дэлгэрмаа “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр илтгэл танилцуулж харилцан яриа өрнүүлнэ.