Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “ISS-DUBAI 2023” ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, СЕМИНАРТ ОРОЛЦОВ
“ISS-DUBAI 2023” ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, СЕМИНАРТ ОРОЛЦОВ
2023-03-17
“ISS-DUBAI 2023” ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, СЕМИНАРТ ОРОЛЦОВ “ISS-DUBAI 2023” ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, СЕМИНАРТ ОРОЛЦОВ

 

“ISS World Middle East and Africa” байгууллагаас зохион байгуулсан бүс нутгийн хууль сахиулах байгууллагын мөрдөгч, шинжээч болон харилцаа холбооны байгууллагын аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт семинар Арабын нэгдсэн Эмират Улсын Дубай хотод 2023 оны 02 сарын 28-ны өдрөөс 03 сарын 02-ны өдрүүдэд боллоо 

Тус сургалт, семинарыг ISS World-аас хэрэгжүүлдэг хөтөлбөрийн хүрээнд цахим орчинд үндэстэн дамнасан хар тамхины наймаа, хүний наймаа, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, цахим орчин ашиглан үйлдэгддэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан бөгөөд хичээлийг хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон мэдээлэл технологийн салбарын  эрдэмтэн докторууд заалаа. Сургалт семинарт Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын Интернэтийн сүлжээ, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Батболд хамрагдлаа.