Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны нэрэмжит "РАДИО СОНИРХОГЧИЙН...
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны нэрэмжит "РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ" 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн
2023-06-26
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны нэрэмжит "РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ" 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны нэрэмжит "РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ"  2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны нэрэмжит 2023 оны "РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ" буюу үнэг агналтын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Радио Спортын Холбоотой хамтран  2023 оны 07 сарын 01, 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Тус тэмцээнд уламжлалт 144 МГц, 3.5 МГц, Спринт гэсэн 3 төрлөөр эмэгтэй W19, W21, W35, эрэгтэй M19, M21, M40 насны ангиллаар нийт 60 гаруй тамирчид авьяас, ур чадвар, мэдрэмж, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 19 багц медалийн төлөө баг, тамирчид өрсөлдөх болно.

Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох тэмцээнд тамирчид нь ой мод, бартаатай орчинд нуун байрлуулсан 1-3 Вт-ын чадалтай Морзын өөр өөр тэмдэгтүүдийг нэвтрүүлдэг 5-10 нэвтрүүлэгчүүдийг тусгай зориулалтын хүлээн авагч төхөөрөмж ашиглан олж, барианд орох ёстой ба богино хугацаанд олон нэвтрүүлэгчийг олсноор байр эзлүүлж, шалгаруулдаг.

Тус тэмцээний онцлог нь ой мод, уул хад, гол горхитой орчинд цаг уурын янз бүрийн нөхцөлд зохион байгуулагддагаараа тамирчдаас тэсвэр хатуужил, ихээр шаарддаг экстрим спортын төрөл юм. 

 

НИЙТ БАГ, ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!