Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР”-ИЙН МЭНД ХҮРГЭЕ
“ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР”-ИЙН МЭНД ХҮРГЭЕ
2024-02-13

Өнөөдөр /2024.02.13/ “Дэлхийн радиогийн өдөр”-ийн өдөр тохиож байна

ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 2011 оны 10 дугаар сард болсон 36 дугаар чуулганаар  2024 онд энэ өдрийг “Радиогийн гайхамшигт өнгөрсөн үе, түүнтэй холбоотой одоо үе, давшингуй хөгжих ирээдүйг гэрэлтүүлцгээе” сэдвийн дор тэмдэглэхийг ЮНЕСКО-оос уриалсан.

1946 оны 02 дугаар сарын 13-нд НҮБ-ын радиогийн анхны нэвтрүүлэг цацагдсаныг онцолж, мөн Испанийн Радио академи гаргасан санааг дэмжин 2011 онд ЮНЕСКО-ийн ээлжит бага хурлаар радиогийн үнэ цэнэ, ач холбогдлыг сурталчлан таниулах, хүртээмжийг сайжруулах, радио сонсогчдын дуу хоолойг сонсох зорилгоор дэлхийн радиогийн өдрийг жил бүрийн 2 сарын 13 гэж зарлахад ЮНЕСКО-ийн гишүүн орнууд дэмжин нэгджээ.

Монгол улсын хувьд  1931 оны 5 дугаар сарын 1-ний 19.00 цагаас НАРДОМ клубийн төхөөрөмжийг ашиглан “Агаарын мэдээ”-ний зөвлөлөөс төв цэнгэлдэх, төв талбайд чанга яригч байрлуулж баярын мэдээ, дуу хуурыг дамжуулснаар монголчуудад анх удаа агаарын мэдээг сонсгожээ.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар хотод 36 ФМ радио станц, орон нутагт 26 ФМ радио станцаар дамжуулан сонсогчдодоо улс орон, дэлхий дахины цаг үеийн мэдээ, мэдээлэл, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, хүүхэд, боловсрол, соёл, урлаг, спорт зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан нэвтрүүлэг, бүтээлийг хүргэж байгаа билээ.

Дэлхий нийтэд сүүлийн 100 жилийн хугацаанд радио нь хэвлэл мэдээллийн томоохон хэрэгсэл болон хөгжиж, ард түмний үзэл бодлоо илэрхийлэх, мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах чухал нэгэн хэрэгсэл хэвээр байна.

Радиогийн гэрэлт ирээдүйг хамтдаа угтан авцгаая