Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ ХАРИЛЦАА...
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД АЖИЛЛАЛАА
2022-09-08
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД АЖИЛЛАЛАА ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД АЖИЛЛАЛАА

 Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллаж, ажилтан албан хаагчидтай уулзлаа.

       Уулзалтын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал үүрэгт ажлын хугацаандаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийг хангах, авлигаас ангид байх, мэдээллийг ил тод байлгах, иргэдийн мэдэх эрхийг хангах, цаашлаад хүний эрхийг дээдэлдэг, хамгаалдаг байх, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй шуурхай хүргэх, авлигын индексийг бууруулахад анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэв.

Нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж нийтэд ил тод болгох 67 мэдээллийг 7 хоногийн хугацаанд шуурхай ил тод болгох, цаашид салбарын хуулиудыг хэрэгжүүлэхэд манлайлж ажиллахыг чиглэл болголоо.

Мөн түүнчлэн ХХЗХ-г дараах ажлуудад анхаарч ажиллах хэрэгтэйг дурдлаа.

Үүнд:

Ø  5G технологи нэвтэрч байгаатай холбоотой радио давтамжийн зурвасыг үр ашигтай хуваарилах, дахин төлөвлөлт хийх;

Ø  Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжин ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх;

Ø  Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орж ажиллах;

Ø  Харилцаа холбооны сүлжээний дахин төлөвлөлт хийх, сүлжээний давхардлыг арилгах;

Ø  Тоон бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, ач холбогдлыг сурталчлан таниулах;

Ø  Шуудангийн үйлчилгээний асуудалд анхаарч, цахим худалдааг хөгжүүлэх, хаягжилт, шуудангийн үйлчилгээг шуурхай болгох зэргээр шуудангийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах хэрэгтэй байна.

 

Цахим хөгжлийг дэмжих хуулиудыг хэрэгжүүлэхэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар онцгой үүрэг оролцоотой байх ёстой. Тэр дундаа Харилцаа холбооны зохицуулах хороо салбарын зохицуулалтыг хийж байгаа гол байгууллага тул  бие даасан хараат бус  ажиллахад, миний бие Засгийн газрын гишүүн, сайдын зүгээс зохицуулах хорооны хараат бус, бие даасан байдлыг хүндэтгэн, бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ илэрхийллээ.

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар