Home / Articles / “АРИЛЖААНЫ РАДИОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ” ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ...
“АРИЛЖААНЫ РАДИОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ” ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА /ОРОН НУТАГТ/
2025-07-09

Зарласан огноо: 2025 оны 07 сарын 09-ний өдөр

Нээлттэй сонгон шалгаруулалтын дугаар: АрР-Орон нутаг 2025

Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2, 51.1.11 дэх заалт, тус Хорооны 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 115, 07 дугаар сарын 08-ны өдрийн 155 дугаар тогтоолыг тус тус үндэслэн орон нутагт “Арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл болон “Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах” тусгай зөвшөөрлийг дараах хамрах хүрээнд олгохоор нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

 

 

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хамрах хүрээ

Тусгай зөвшөөрлийн олгох хугацаа

Олгох тусгай зөвшөөрлийн тоо

1

 

Арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх

Баянхонгор аймаг

 

5 жил

1

2

Булган аймаг

1

3

Говьсүмбэр аймаг

1

4

Дундговь аймаг

1

 

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох саналыг хүлээн авах эцсийн хугацаа:

[2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09:00 цаг]

Нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээх хугацаа:

[2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09:30 цаг]

 

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд нь орон нутагт “Арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичиг”-ийг тус хорооны www.crc.gov.mn сайтаас татах болон хариуцсан мэргэжилтэнд хандан авах боломжтой.

 

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг албан бичгээр Зохицуулах хорооны сонгон шалгаруулалтын үнэлгээний ажлын хэсэгт хаяглан ирүүлнэ үү.

Шуудангийн хаяг:   Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Метро бизнес төв А-блок 5 давхар, Сүхбаатар дүүрэг, Д.Сүхбаатарын гудамж -13, Улаанбаатар хот

 

14201-0033, Монгол Улс.

Утас: +976-11-304258, 1800-1858