Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / "5G ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛТЭТ ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ ИННОВАЦЫН ХУРАЛ...
"5G ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛТЭТ ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ ИННОВАЦЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-11-17
"5G ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛТЭТ ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ ИННОВАЦЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА "5G ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛТЭТ ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ ИННОВАЦЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Энэ онд Монгол Улсад харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсэж хөгжсөний 27 жил, бие даасан зохицуулах хороо байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна.

Ойн хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, технологиор дэлхийд тэргүүлэгч HUAWEI, ZTE, ERICSSON компаниудтай хамтран 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “5G технологийн дэвшилтэт үйлчилгээ” сэдэвт инновацын хурлыг зохион байгууллаа.

Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх бодлогын баримт бичиг батлагдсаны дагуу хөдөлгөөнт холбооны 5 дахь үеийн технологийн үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг 2023 оноос эхлэн олгохоор шийдвэрлээд байна.  Салбарын төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчид, технологийн компаниудын хамтын ажиллагаа нь 5G технологийг нэвтрүүлэх сүлжээг найдвартай, оновчтой төлөвлөх, хэрэглэгчдэд технологийн дэвшилтэт үйлчилгээг хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Уг инновацын хурал нь 5G технологийг нэвтрүүлэхэд оролцогч байгууллагууд технологи хөгжлийн төлөвлөлт, инновацын туршилт хөгжүүлэлт, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлийг танилцуулах, харилцан санал туршлага солилцох, олон улсын тэргүүн туршлагыг нутагшуулах, шинэ дэвшилтэт технологи шийдэлтэй бизнесүүдийг хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ нэвтрүүлэхэд хамтран ажиллах эхлэл болж байна.

Хурлаар 5G сүлжээний зохицуулалтын чиг хандлага, технологийн шийдэл, шинээр үүсэх бизнесийн боломжууд, шинэ технологид суурилан дижитал эдийн засгийг хэрхэн идэвхжүүлэх талаарх илтгэлүүдийг хэлэлцүүлж, 80 орчим судлаач, инженер, их дээд сургуулийн эрдэмтэн багш болоод төр хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.