Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / 2022 онд “Мета” компанид хүргүүлсэн нийт хүсэлтийн...
2022 онд “Мета” компанид хүргүүлсэн нийт хүсэлтийн шийдвэрлэлт
2023-03-29
2022 онд “Мета” компанид хүргүүлсэн нийт хүсэлтийн шийдвэрлэлт 2022 онд “Мета” компанид хүргүүлсэн нийт хүсэлтийн шийдвэрлэлт

Харилцаа холбооны зохицуулах хороо 2022 онд эрх бүхий байгууллагаас ирсэн 302 албан дүгнэлт, шийдвэрийн дагуу нийт 1387 зөрчилтэй контентыг устгуулах хүсэлт явуулснаас нийт 420 зөрчилтэй контентыг устган 30%-ийг шийдвэрлэсэн байна.  Үүнээс зөрчилтэй контентуудыг төрлөөр ангилахад:

-          Дүр эсгэхтэй /Impersonation/ холбоотой 1 албан дүгнэлтийн дагуу 3 контент устгуулах хүсэлт явуулснаас 3 контентыг устгасан (100%)

-          Залилантай /Fraud/ холбоотой 1 албан дүгнэлтийг дагуу 7 контент устгуулах хүсэлт явуулснаас 7 контентыг устгасан (100%)

-          Нэр хүндэд халдсан 15 албан дүгнэлтийг дагуу 41 контент устгуулах хүсэлт явуулснаас 10 контентыг устгасан (24%)

-          Садар самуунтай холбоотой 7 албан дүгнэлтийн дагуу 57 контент устгуулах хүсэлт явуулснаас 47 контентыг устгасан (82%)

-          Үзэн ядсан хэллэг /Hate speech/ агуулсантай холбоотой 18 албан дүгнэлтийн дагуу 84 контент устгуулах хүсэлт явуулснаас 16 контентыг устгасан (19%)

-          Худал мэдээлэлтэй /False news/ холбоотой 239 албан дүгнэлтийн дагуу 1158 контент устгуулах хүсэлт явуулснаас 318 контентыг устгасан (27%)

-          Хуурамч хаягтай /Fake account/ холбоотой 18 албан дүгнэлтийн дагуу 34 контент устгуулах хүсэлт явуулснаас 18 контентыг устгасан (52%)

-          Хүүхэд хамгаалалтай /Child protection/ холбоотой 3 албан дүгнэлтийн дагуу 3 контент устгуулах хүсэлт явуулснаас 1 контентыг устгасан (33%)

Агуулга

Албан дүгнэлт

Контент

Шийдвэрлэсэн

Хувь

1

Дүр эсгэх

1

3

3

100%

2

Залилан

1

7

7

100%

3

Нэр хүндэд халдсан

15

41

10

24%

4

Садар самуун

7

57

47

82%

5

Үзэн ядсан хэллэг

18

84

16

19%

6

Худал мэдээлэл

239

1158

318

27%

7

Хуурамч хаяг

18

34

18

52%

8

Хүүхэд хамгаалал

3

3

1

33%

 

НИЙТ

302

1387

420

 30%

9

Хандалт сэргээх

35

35

25

71.43%

 

Мөн тус хороонд 2022 онд Фэйсбүүк хаяг, хуудасны хандалт /access/ сэргээх хүсэлт 35 ирснээс 25 хүсэлтийг шийдвэрлүүлсэн байна.