Home / Эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго,...
Эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн
2023-02-07

“ХХЗХ-ны үйл ажиллагааны стратеги, 2019-2023” баримт бичигт тодорхойлсон дараах 4 стратеги зорилгын хүрээнд уг баримт бичигт тодорхойлсон зохицуулалтын стратегийн хүрээнд тухайн жилийн бизнес төлөвлөгөөгөө боловсруулан, хэрэгжүүлдэг.

Стратегийн зорилгуудын хүрээнд дараах зорилтуудыг хангах чиглэлээр бүтээгдэхүүн, үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлсэн байна.

1.       Тоон ялгааг бууруулж, харилцаа холбооны дэвшилтэт үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх

Энэхүү стратегийн зорилго нь харилцаа холбооны үйлчилгээ, дэд бүтцийг тэгш хүртээмжтэй нэмэгдүүлэхэд чиглэх бөгөөд энэ зорилгын хүрээнд, үйл ажиллагааны 5 зорилт авч хэрэгжүүлсэн.

дд

Үйл ажиллагааны зорилт

Бүтээгдэхүүн

(тоо)

1

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжин үр өгөөжтэй өрсөлдөөнийг өрнүүлэх замаар Монгол орны харилцаа холбооны үйлчилгээ хүрэхэд хүндрэлтэй сум суурин, хөдөө орон нутаг, хүн амын нягтаршил өндөртэй, шилжих/зорчих хөдөлгөөн ихтэй бүх газар нутагт өргөн зурвасын сүлжээ дэд бүтцийг хүргэхэд зохицуулалтыг чиглүүлэх

4

2

Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, угсралт суурилуулалтыг бодлого, зохицуулалтаар дэмжих арга механизмыг нэвтрүүлж, бүх нийтийн үйлчилгээний үүрэг хүлээлгэх нөхцлийг тодорхой болгож, өргөн зурвасын сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллах

2

3

Харилцаа холбоо, мэдээллийн технологид суурилсан дэвшилтэт үйлчилгээ, үйлдвэрлэлийг нийгэм эдийн засгийн бүх салбарт нэвтрүүлэхийг дэмжиж, тоон шилжилтийн үр ашгийг Монгол хүн бүрт хүртээх

6

4

Радио давтамж хуваарилалт, ашиглалтын уян хатан, зах зээлд баримжаалсан бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх замаар үйлчилгээ хүрэхэд хүндрэлтэй газар нутагт утасгүй хөдөлгөөнт холбооны сүлжээг хүргэж, Монгол хүн бүрт харилцаа холбооны үйлчилгээний үр шимийг хүртээх

1

5

Монгол улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан шуудангийн үйлчилгээг хүн бүрт хүргэх, хүргэлтийн давтамжийг нэмэгдүүлэхтэй холбогдох зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэх

2

 

Дээрх 5 үйл ажиллагааны зорилтын хүрээнд, 2022 оны байдлаар дараах гол үр дүнд хүрсэн байна. Үүнд:

-          Үндсэн болон хэрэглэгчийн сүлжээ, дэд бүтцийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, түүнийг ХУР системтэй холбосоноор Харилцаа холбооны идэвхгүй дэд бүтцийн мэдээллийг интерактив байдлаар харах, мэдээллийн санг зохицуулалтын шийдвэрт ашиглах боломж бүрдэв.

 

-          Харилцаа холбооны салбарт тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйлчилгээг олон улсад нийтлэг ашиглагддаг ангиллын дагуу Зөвшөөрлийн тухай хуульд оруулж өгсөн. (Дэлгэрэнгүй мэдээллийг  https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530780109311)

 

 

-          Монгол Улсын нутаг дэвсгэрт үүрэн холбооны 3G, 4G сүлжээний хамрах хүрээний тархалтын симуляцийг ISC telecom програм хангамж ашиглан хийж, үр дүнг байгууллагын цахим хуудаст харуулах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна.

 

-          Шуудангийн харилцан холболтын зохицуулалтад гарч байгаа асуудлуудыг нэгтгэн дүгнэж, Үндсэн сүлжээний  эзэмшигчийн тарифын доод хязгаарт өөрчлөх, үндсэн сүлжээ эзэмшигч харилцан холболтод үйлчилгээний тарифаас ялгаатай тариф мөрдөх зохицуулалт хэрэгжүүллээ.

 

2.       Үндэсний ашиг сонирхолд нийцсэн хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн, аюулгүй, найдвартай байдлыг хангасан харилцаа холбооны үйлчилгээг Монгол хүн бүрт хүргэх

Стратеги зорилго-2 нь хэрэглэгчийн үйлчилгээний чанар, найдвартай байдлыг хангахад чиглэж байгаа бөгөөд энэхүү стратегийн хүрээнд 4 үйл ажиллагааны зорилт авч, жилийн төлөвлөгөөнд бүтээгдэхүүн төлөвлөж хэрэгжүүллээ.

дд

Үйл ажиллагааны зорилт

Бүтээгдэхүүн

(тоо)

1

Монгол хүн бүрийг үндэсний эрх ашигт нийцсэн, хүний эрхийг дээдэлсэн, чанартай сонголттой харилцаа холбооны үйлчилгээгээр хангах

8

2

Харилцаа холбооны үйлчилгээний талаар хэрэглэгчийн гомдол хүлээж авах, хариу өгөх “First-responders” зарчмыг холбогдох талуудтай хамтран тодорхойлох, хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх ажлыг зохион байгуулах

2

3

Гамшгийн үед нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний тасралтгүй үйл ажиллагааг хангахуйц харилцан бие биенээ нөхөхүйц сүлжээ төлөвлөлтийн олон төрлийн системийн шийдлийг бий болгох бодлогыг боловсруулах

1

4

Хүний аюулгүй амьдрах орчин, байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэхийг дэмжих

6

 

Дээрх 4 үйл ажиллагааны зорилтын хүрээнд, 2022 оны байдлаар дараах гол үр дүнд хүрсэн байна. Үүнд:

-          МХХ-ны салбарын нэр томъёоны санг дараах ангиллуудаар үүсгэж, (https://dictionary.crc.gov.mn/#/index ), Үндэсний нэр томьёоны стандартуудыг тус санд  нэгтгэх, цаашид тогтмол баяжуулах, таниулах, хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-          Information Technology

-          Data science

-          Telecommunications

-          Networking

-          Cyber security

-          Broadcasting

 

-          Дууны чанга дуугаралтын талаарх стандарт/нормативийг хэрэгжүүлэх хүрээнд Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (EBU R128)-ноос гаргасан гарын авлагыг үндэслэн, зөвлөмж боловсруулж, телевизийн инженер техникийн ажилчид, дууны инженерүүдийг хамарсан дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулсан.

-          Өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах шаардлага, зар сурталчилгааны зохицуулалтын  хүрээнд Улаанбаатар хотын телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт байнгын, радио болон орон нутгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт түүврээр аргаар хяналт, мониторинг хийсэн. Тухайн зохицуулалтын үр нөлөөг дараах голлох үзүүлэлтээр дүгнэн мэдээлж байна. Үүнд:

 

Үзүүлэлт

2021

2022

А1. Телевиз - Улаанбаатар хот

 

 

Зар сурталчилгааг нэг цагт 15 минутаас хэтрүүлэхгүй байх шаардлагын хэрэгжилт

ӨНТВ - 55%

АрТВ – 80%

ӨНТВ - 63% 

АрТВ – 91%

Үндэсний бүтээлийн хувь

ӨНТВ - 85%

АрТВ -78%

ӨНТВ - 79% 

АрТВ- 84%

Үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлгийн хэрэгжилт

20%

28%

Танин мэдэхүйн нэвтрүүлгийн хэрэгжилт

55%

61%

6-22 цагт 18+ нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй байх шаардлагын хэрэгжилт

ӨНТВ 48%

АрТВ 82%

ӨНТВ-83% 

АрТВ-87%

Дохионы хэлний хэлмэрчтэй нэвтрүүлгийн цаг

49ТВ/ 6615 цаг

50ТВ/ 7508 цаг

Хадмал тайлбартай нэвтрүүлгийн цаг

55ТВ/ 2325 цаг

50ТВ/ 7508 цаг

Хүүхдийн нэвтрүүлгийн тоо, цаг

3901 удаа/ 1162 цаг

3+ насны хүүхдийн нэвтрүүлэг 1751 удаа/

589 цаг

6+, 12+ насны хүүхдийн нэвтрүүлэг 3826 удаа/ 1273 цаг

А2. Телевиз - Орон нутаг

2021

2022

Зар сурталчилгааг нэг цагт 15 минутаас хэтрүүлэхгүй байх шаардлагын хэрэгжилт

60%

42%

Үндэсний бүтээлийн хувь (50%,60%) хэрэгжилт

66%

74.1%

Б. Радио - Улаанбаатар хот

 

 

Зар сурталчилгааг нэг цагт 18 минутаас хэтрүүлэхгүй байх шаардлагын хэрэгжилт

92%

84.8%

Хөтлөлттэй нэвтрүүлгийн 15 хувь хэрэгжилт

52.9%

55.7%

Үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн хэрэгжилт

56.1%

58.3%

  

-          Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд зохисгүй агуулга бүхий радио, телевизийн хөтөлбөртэй холбоотой гомдол хүлээн авах, дүгнэлт, зөвлөмж гаргах, мэдээлэх чиг үүрэгтэй орон тооны бус зөвлөл байгуулан, журмын дагуу үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.  (https://www.crc.gov.mn/list/rg-n-nevtr-leg/mn?show=26 )

 

-          Радио долгионы хяналтын үйл ажиллагаанд “MNS ISO/IEC 17020:2013 – тохирлын үнэлгээ, хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандартыг нэвтрүүлсэн. Ингэснээр тус хорооны радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв нь үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хяналт шалгалт хийх чадавхтай болохыг батламжиллаа.

 

-          MNS ISO/IEC 17065:2013 “Тохирлын үнэлгээ – Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага” стандартын дагуу нийт 485 тоног төхөөрөмжид тохирлын гэрчилгээ олгов.

 

3.       Технологийн нэгдэн нийлэлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, тоон шилжилтийг хурдасгах замаар өрсөлдөөнийг төгөлдөршүүлэх, инновацийг дэмжих

Үйл ажиллагааны зорилт

Зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн бүтээгдэхүүн

(тоо)

Хөрөнгө оруулалт, инновацийг дэмжсэн шударга өрсөлдөх орчныг бий болгох

3

Баримтад тулгуурласан зохицуулалтын арга, механизмыг нэвтрүүлэх замаар харилцаа сүлжээ, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, үйлчилгээнд тулгуурласан өрсөлдөөний арга хэлбэрийг дэмжих

1

 

Стратегийн зорилго 3-ийн хүрээнд, 2022 оны байдлаар дараах гол үр дүнд хүрсэн байна. Үүнд:

-          Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.6-д эрх олгогдсон “Харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх журам”-ыг Захиргааны хэм хэмжээний актаар бүртгүүлснээр харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэхэд зохицуулалтад оролцогч талуудын баримтлах зарчим, зохицуулалтын үйл ажиллагааг тодорхойлсон бөгөөд Зохицуулалтын баримт бичгүүддээ шинжилгээ хийсэн.

 

-          ХХМТГ (одоогийн ЦХХХЯ)-аас баталсан "Монгол улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл” баримт бичигт хөдөлгөөнт холбооны 5G технологийг 2023 онд нэвтрүүлэхээр тусгасны дагуу тус хорооноос радио давтамжийн нөөц бүрдүүлэх болон бусад бэлтгэл ажлуудыг шат дараалалтайгаар хийж байна. Тухайлбал,

 

-          5G туршилтын сүлжээ байгуулах зориулалтаар, 10 зөвшөөрлийг 4 операторт олгосон

-          Олон улсын зохицуулалт болон 5G сүлжээнд тодорхойлогдсон зурвасуудад судалгаа хийж, ЦХХХЯ-тай хамтран өөрийн орны байр суурийг APG23-4 хуралд илэрхийлж, ДРХ-ны дүрэмд оруулахаар саналаа тусгууллаа.

 

4.       Харилцаа холбооны зохицуулах хорооны чадавхийг сайжруулах

Үйл ажиллагааны зорилт

Зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн бүтээгдэхүүн

(тоо)

Монгол хүн бүрт ил тод, үр ашигтай, өгөөжтэй үйлчилгээг хүргэх зохицуулалтын үйлчилгээг хүргэх

6

Зохицуулалтын баримт бичигт тогтмол дүн шинжилгээ хийж, харилцаа холбооны салбарт хэт зохицуулалтыг багасгах

7

Мэдээллийн технологи,  санхүү, бүртгэл, тоног төхөөрөмж болон хүний нөөцийг үр дүнтэй удирдан чиглүүлж, чадавхийг бэхжүүлж, нэгдэн нийлэлтийн үеийн зохицуулах байгууллага болох

10

 

Стратегийн зорилго 4-ийн хүрээнд, 2022 оны байдлаар дараах гол үр дүнд хүрсэн байна. Үүнд:

1.       Хуулиар олгогдсон эрх хэмжээ

2019 онд Харилцаа холбооны тухай хууль болон салбарын бусад[1] хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, 2022 онд Цахим хөгжлийн багц хуулиуд (Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль), Зөвшөөрлийн тухай хууль шинээр болон шинэчлэгдэн батлагдсантай холбоотой Харилцаа холбооны зохицуулах хороо нь дараах бүрэн эрх, эрх үүргийг хуулиар нэмж авсан байна. Үүнд:

1.       Харилцаа холбооны салбарт мөрдөгдөх норматив баримт бичгийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих[2]

2.       Харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэхтэй холбогдсон журам батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих[3]

3.       Домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдсон журам батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих[4]

4.       Тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх харилцаа холбооны үйлдвэрлэл, ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам батлах[5]

5.       Дотоодын хэрэглээний холбооны сүлжээнд зохицуулалт хийх журмыг баталж, хэрэгжилтэнд хяналт тавих[6]

6.       Зохицуулах хорооны төсөв, ажлын албаны жилийн төлөвлөгөөг батлах[7]

7.       Шуудангийн харилцан холболтын журмыг баталж, хэрэгжилтийг хангуулах[8]

8.       Шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоож, мөрдүүлэх[9]

9.       Радио долгионы асуудлаарх Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрх[10]

10.   Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн талаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх[11]

      Мөн 2019 оны 12 дугаар сард Өргөн нэвтрүүлгийн тухай хууль шинээр батлагдаж, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Монгол Улсад ардчилал үүсч, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүссэнээс хойш анх удаа радио, телевизийн хөтөлбөр буюу агуулгад тусгайлсан хуулиар шаардлага тавих болж өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбоотой эрхзүйн харилцаа шинэ түвшинд гарсан болно. Тус хуулиар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрхзүйн үндсийг тодорхойлсноос гадна зах зээлд шударга өрсөлдөх орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах эрхзүйн үндэс тавигдсан.

 

2.       Харилцагчийн сэтгэл ханамж

Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдээс зохицуулалтын талаарх сэтгэл ханамжийн судалгаа авч, судалгааны тайлан, дүгнэлтэд шинжилгээ хийсэн ба цаашид үйл ажиллагаанд тусгаж ажиллана. (Дэлгэрэнгүй мэдээллийг https://crc.gov.mn/articles/zohicuulaltyn-jl-azhillagaany-talaarh-setgel-hanamzhijn-sudalgaa/mn )

 

3.       Тусгай зөвшөөрлийн нэгдсэн програм хангамж

 

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт шийдвэрлэх болон бусад үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, үйлчилгээ эрхлэгч хамааралтай мэдээллээ харах, хүсэлт, мэдээ тайлан өгөх ажлуудыг 1 хандалтаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрлийн нэгдсэн програм хангамж хөгжүүлж, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байна.

 

4.       Байгууллагын төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын систем

 

ХХЗХ нь байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний системийг үр дүнд чиглэсэн байдлаар сайжруулахаар шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, стратегид чиглэсэн ажлуудын гүйцэтгэлийг үнэлэх аргачлал, “Тусгай зөвшөөрлийн удирдлага”, “Өргөдөл гомдол шийдвэрлэх”, “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангуулах” зэрэг үндсэн процессуудын гүйцэтгэлийг хэмжих гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг (KPI) тогтоож, байгууллага, нэгжийн жилийн төлөвлөгөө, тэдгээрийн гүйцэтгэл хэмжих аргачлалыг хэлбэр болон агуулгын хувьд стратеги төлөвлөгөөтэй нийцүүлэн өөрчлөх, улмаар хувь мэргэжилтний төлөвлөгөө, гүйцэтгэлийн үнэлгээг уялдуулан сайжруулахаар ажиллаж байна.

 

 

 

Энэхүү тайланд стратеги зорилго, зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын гол үр дүнг тоймлон тусгалаа.

Тус хорооны үйл ажиллагааны тайланг дараах линкээр үзнэ үү.

https://www.crc.gov.mn/pages/show/hhzh-ny-jl-azhillagaany-tovch-tajlan