Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
2022-08-22
  • Хамрах хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах

    Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журмын 5.1 дэх заалтын дагуу өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хамрах хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, эрхлэх үйлчилгээний төрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр өөрчилж болох бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

    Хамрах хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах

     Телевизийн үйлчилгээ

    1. Тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хүсэлт;
    2. Телевизийн үйлчилгээний эрхлэх тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийн өргөдлийн маягт

    (Шинэчилсэн маягтыг удахгүй татаж авахаар байршуулна. Одоогоор Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газартай холбогдож авна уу.)

    3. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 13.2-т заасны дагуу Тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл, шаардлагыг хэрэгжүүлж ажилласан тухай тайлан

    (Тайлангийн маягтыг сунгалтын өргөдлийн шинэчилсэн маягтын хамт удахгүй татаж авахаар байршуулна. Одоогоор Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газартай холбогдож авна уу)

    4. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрээний эх хувь;
    5. Тусгай зөвшөөрлийн нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийн өргөдлийн маягтын хавсралтаар ирүүлэх материалын иж бүрдлийг хангаж, хавсаргасан байх
    6. Бизнес төлөвлөгөөний маягт /Татаж авах/

     

    Радиогийн үйлчилгээ

    1. Тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хүсэлт;
    2. Радиогийн үйлчилгээний эрхлэх тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийн өргөдлийн маягт

    (Шинэчилсэн маягтыг удахгүй татаж авахаар байршуулна. Одоогоор Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газартай холбогдож авна уу.)

    3. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 13.2-т заасны дагуу Тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл, шаардлагыг хэрэгжүүлж ажилласан тухай тайлан

    (Тайлангийн маягтыг сунгалтын өргөдлийн шинэчилсэн маягтын хамт удахгүй татаж авахаар байршуулна. Одоогоор Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газартай холбогдож авна уу)

    4. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрээний эх хувь;
    5. Тусгай зөвшөөрлийн нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийн өргөдлийн маягтын хавсралтаар ирүүлэх материалын иж бүрдлийг хангаж, хавсаргасан байх
    6. Бизнес төлөвлөгөөний маягт /Татаж авах/

     

    Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ болон радио, телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ

    1. Тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хүсэлт;
    2. Радио, телевизийн газрын сүлжээ, олон сувгийн дамжуулах үйлчилгээний тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийн өргөдлийн маягт

    (Шинэчилсэн маягтыг удахгүй татаж авахаар байршуулна. Одоогоор Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газартай холбогдож авна уу.)

    3. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 13.2-т заасны дагуу Тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл, шаардлагыг хэрэгжүүлж ажилласан тухай тайлан

    (Тайлангийн маягтыг сунгалтын өргөдлийн шинэчилсэн маягтын хамт удахгүй татаж авахаар байршуулна. Одоогоор Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газартай холбогдож авна уу)

    4. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрээний эх хувь;
    5. Тусгай зөвшөөрлийн нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийн өргөдлийн маягтын хавсралтаар ирүүлэх материалын иж бүрдлийг хангаж, хавсаргасан байх
    6. Бизнес төлөвлөгөөний маягт /Татаж авах/
    7. Сүлжээ, үйлчилгээний төлөвлөлтийн маягт /Татаж авах/

  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр өөрчлөх

    Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дахь заалт, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 15.1 дэх заалтаас өөр тохиолдолд Өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэрийг өөрчилж болох бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

    1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр өөрчлөх тухай хүсэлт/Шилжүүлэгч, шилжүүлэн авч буй хуулийн этгээдийн хүсэлтүүд/;
    2. Шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай хурлын протоколууд;
    3. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд;
    4. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийн маягт

    (Шинэчилсэн маягтыг удахгүй татаж авахаар байршуулна. Одоогоор Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газартай холбогдож авна уу.)

    5. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрээний эх хувь;
    6. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийн маягтын хавсралтаар ирүүлэх материалын иж бүрдлийг хангаж, хавсаргасан байх 

  • Эзэмшилд өөрчлөлт оруулах тухай хүсэлт

    Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалт болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаандаа өргөн нэвтрүүлгийг эзэмшлийн хэт төвлөрлөөс хамгаалах, зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, салбарын хөгжлийг дэмжин хөгжүүлэх зарчмыг баримталж ажиллах тухай, Харилцаа холбооны зохицуулах хороо нь өргөн нэвтрүүлгийн эзэмшилд хэт төвлөрөл бий болохоос сэргийлэх арга хэмжээг авах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр зааж тус тус зохицуулсан.

    Тус хорооны 2021 оны 73 дугаар тогтоолоор батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам” нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх, өргөн нэвтрүүлгийн салбарт хараат бус, нээлттэй, ёс зүйтэй байдлыг хангах, хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх зэрэг өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбоотой онцлог зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилготой.

    Энэхүү журмын 3.1-т тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, түүний хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, өрсөлдөөнийг хязгаарласан аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавьж ажиллах, 3.4-т Зохицуулах хороо нь өргөн нэвтрүүлгийн салбарт хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх үйл ажиллагааны удирдлагыг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, үнэлгээ хийх,  3.6-д тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь гаргасан хувьцааных нь тав ба түүнээс дээш хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх тохиолдолд өөрчлөлт оруулахаас өмнө Зохицуулах хороонд мэдэгдэх, үнэлгээ хийлгэх талаар тус тус заасан.

    Иймд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх тохиолдолд өөрчлөлт оруулахаас өмнө Зохицуулах хороонд мэдэгдэж, үнэлгээ хийлгэх шаардлагатай бөгөөд үнэлгээ хийлгэх хүсэлт, холбогдох мэдээллийг дараах маягтын дагуу гаргаж тус хороонд ирүүлнэ үү. Маягтыг эндээс татаж авна уу.