Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Радио холбооны үйлчилгээнүүд
Радио холбооны үйлчилгээнүүд
2022-06-16


Радио холбооны үйлчилгээний тодорхойлолт

Радио холбооны үйлчилгээ: Цахилгаан холбооны харилцан холболтыг хийх зорилгоор радио долгионыг цацаргах, хүлээн авах эсвэл дамжуулах үйлчилгээ;

Хөдөлгөөнт бус үйлчилгээ: Тодорхой суурин цэгүүдийн хоорондын Радио холбооны үйлчилгээ;

Хөдөлгөөнт бус хиймэл дагуулын үйлчилгээ: Нэг буюу хэд хэдэн хиймэл дагуул ашиглагдах үед өгөгдсөн байрлалд газрын станцууд хоорондох Радио холбооны үйлчилгээ;

Хиймэл дагуул хоорондын холболтын үйчилгээ: Хиймэл дагуул хооронд холболт тогтоох радио холбооны үйлчилгээ;

Сансрын ашиглалтын үйлчилгээ/space operation service/: Зөвхөн сансрын хөлгийн үйл ажиллагаанд тэр дундаа сансрын зам, алсын зайн хэмжээс, зайн удирдлага зэрэгт ашиглагдах Радио холбооны үйлчилгээ;

Хөдөлгөөнт үйлчилгээ: Хөдөлгөөнт ба газрын станцууд эсвэл хөдөлгөөнт станцууд хоорондох радио холбооны үйлчилгээ;

Хиймэл дагуулын хөдөлгөөнт үйлчилгээ: Хөдөлгөөнт газрын станц ба сансрын станцууд эсвэл сансрын станцууд хоорондох Радио холбооны үйчилгээ;

Газрын хөдөлгөөнт үйлчилгээ: Бааз станц ба газрын хөдөлгөөнт станцууд хоорондох эсвэл газрын хөдөлгөөнт станцууд хоорондох Хөдөлгөөнт үйлчилгээ;

Газрын хөдөлгөөнт хиймэл дагуулын үйлчилгээ: Эх газар байрласан хөдөлгөөнт газрын станцад ашиглагдах Хиймэл дагуулын хөдөлгөөнт үйлчилгээ;

Далайн хөдөлгөөнт үйлчилгээ: Далайн эргийн станц ба усан онгоцны станц хооронд, усан онгоцны станцууд хооронд эсвэл тухайн далайн хөлөг онгоцонд байрлаж буй хөдөлгөөнт станц хоорондын хөдөлгөөнт үйлчилгээг хэлэх бөгөөд энэ үйлчилгээнд хөлөг онгоцны авран хамгаалах төхөөрөмжийн станц болон аюулын байрлал мэдээлэх радио дохионы станцуудыг оруулж болно.

Далайн хөдөлгөөнт-хиймэл дагуулын үйлчилгээ: Хөлөг онгоцонд байрласан хөдөлгөөнт газрын станцуудад ашиглагдах Хиймэл дагуулын хөдөлгөөнт үйлчилгээг хэлэх бөгөөд энэ үйлчилгээнд хөлөг онгоцны ослын дохионы станц ба гамшгийн байрлал заагч радио дохиоллын станцыг оруулж болно.

Далайн боомтын ашиглалтын үйлчилгээ: Далайн эргийн станц ба усан онгоцны станц хооронд, эсвэл усан онгоц хооронд мөн усан онгоц хоорондын шилжилт хөдөлгөөн, аюулгүй байдал, онцгой тохиолдолд хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилго бүхий ажлуудыг удирдахад чиглэгдсэн хязгаарлагдмал мэдээлэл дамжуулж буй далайн хөдөлгөөнт үйлчилгээ;

Усан онгоцны хөдөлгөөнийг мэдээлэх үйлчилгээ: Эргийн станцууд ба усан онгоцны станц хооронд, эсвэл усан онгоцны станцууд хооронд усан онгоцны шилжилт хөдөлгөөний талаар хязгаарлагдмал мэдээлэл дамжуулдаг далайн хөдөлгөөнт холбооны аюулгүй байдлыг хангах үйлчилгээ;

Агаарын хөдөлгөөнт үйлчилгээ: Агаарын хөлгийн станц ба агаарын хөлгийн суурин удирдлагын станц хоорондын хөдөлгөөнт холбоо, эсвэл агаарын хөлгүүдийн станц хоорондын хөдөлгөөнт холбоог хэлэх бөгөөд энэхүү үйлчилгээнд агаарын хөлөг онгоцны ослын дохионы станц ба гамшгийн байрлал заагч радио дохиоллын станцыг оруулж болно.

Агаарын хөдөлгөөнт үйлчилгээ(R) [1]: Олон улсын ба үндэсний иргэний агаарын замд үйлдэгдэж буй нислэгийн тогтмол байдал болон аюулгүй ажиллагааны холбоонд ашиглах зорилго бүхий нөөц агаарын хөдөлгөөнт холбооны үйлчилгээ;

Агаарын хөдөлгөөнт үйлчилгээ (OR)[2]: Олон улсын ба үндэсний иргэний агаарын замаас гадна хийгдэж буй нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах зориулалт бүхий агаарын хөдөлгөөнт холбооны үйлчилгээ;

Агаарын хөдөлгөөнт-хиймэл дагуулын үйлчилгээ: Агаарын хөлөгт байрласан хөдөлгөөнт газрын станцад ашиглагдах Хиймэл дагуулын хөдөлгөөнт үйлчилгээг хэлэх бөгөөд энэхүү үйлчилгээнд агаарын хөлөг онгоцны ослын дохионы станц ба гамшгийн байрлал заагч радио дохиоллын станцыг оруулж болно.

Агаарын хөдөлгөөнт-хиймэл дагуулын үйлчилгээ ®: Үндэсний ба олон улсын иргэний агаарын нислэг мөн аюулгүй ажиллагааны холбоонд ашиглах зорилго бүхий нөөц агаарын хөдөлгөөнт хиймэл дагуулын холбооны үйлчилгээ;

Агаарын хөдөлгөөнт-хиймэл дагуулын үйлчилгээ (OR): Үндэсний ба олон улсын иргэний агаарын нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах зориулалт бүхий агаарын хөдөлгөөнт хиймэл дагуулын холбооны үйлчилгээ;

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ: Нийтийн хэрэгцээнд зориулж телевизийн ба радиогийн нэвтрүүлэг дамжуулах радио холбооны үйлчилгээг хэлнэ.

Өргөн нэвтрүүлгийн-хиймэл дагуулын үйлчилгээ: Нийтийн хэрэгцээнд зориулж сансрын станц ашиглан телевизийн болон радиогийн нэвтрүүлэг дамжуулах эсвэл дахин дамжуулах радио холбооны үйлчилгээ;

Радио тодорхойлох үйлчилгээ: Радио долгион ашиглан ямар нэг зүйл тодорхойлох радио холбооны үйлчилгээ;

Радио тодорхойлох-хиймэл дагуулын  үйлчилгээ: Нэг буюу хэд хэдэн сансрын станцад радио долгион ашиглан ямар нэг зүйл тодорхойлох радио холбооны үйлчилгээ;

Радионавигацийн үйлчилгээ: Аюулт саадаас урьдчилсан сэргийлэх зорилгоор ашиглаж буй радио тодорхойлох үйлчилгээ;

Радионавигаци-хиймэл дагуулын үйлчилгээ: Радионавигаци хийх зорилгоор ашиглаж буй хиймэл дагуулын радио тодорхойлох үйлчилгээ;

Далайн радионавигацийн үйлчилгээ: Далайн хөлгийн үйлчилгээ ба тэдний ашиглалтын аюулгүй ажиллагаанд зориулагдсан радионавигацийн үйлчилгээ;

Далайн радионавигаци-хиймэл дагуулын үйлчилгээ: Хиймэл дагуулын газрын станц нь далайн хөлөг онгоцонд байрласан радионавигацийн хиймэл дагуулын үйлчилгээ;

Агаарын радионавигацийн үйлчилгээ: Агаарын хөлгийн үйлчилгээ ба тэдний ашиглалтын аюулгүй ажиллагаанд зориулагдсан радионавигацийн үйлчилгээ;

Агаарын радионавигаци-хиймэл дагуулын үйлчилгээ: Хиймэл дагуулын газрын станц нь агаарын хөлөг онгоцонд байрласан радионавигацийн хиймэл дагуулын үйлчилгээ;

Радиолокацийн үйлчилгээ: Радио байршил тогтоох зорилгоор ашиглаж буй радио холбооны тодорхойлох үйлчилгээ;

Радиолокаци-хиймэл дагуулын үйлчилгээ: Радио байршил тогтоох зорилгоор ашиглаж буй радио холбооны тодорхойлох хиймэл дагуулын үйлчилгээ;

Цаг уурын зориулалттай үйлчилгээ: Цаг агаарын ажиглалт, шинжилгээ судалгааны зорилгоор ашиглаж буй радио холбооны үйлчилгээ;

Дэлхий судлах хиймэл дагуулын үйлчилгээ: Газрын станцууд ба нэг эсвэл хэд хэдэн сансрын станцуудын хооронд дараахь төрлийн үйлчилгээ үзүүлэгч радио холбооны үйлчилгээг хэлнэ.  Хиймэл дагуулын тусламжтайгаар дэлхийн шинж чанаруудын тухай болон байгалийн үзэгдэлүүдийн тухай мэдээлэл, түүнчлэн хүрээлэн байгаа орчны мэдээллийг олж авах; Агаарт болон газарт байгаа биетээс ижил төрлийн мэдээллийг цуглуулах;

Цаг уур-хиймэл дагуулын үйлчилгээ: Цаг агаарын ажиглалт, шинжилгээ судалгааны зорилгоор ашиглаж буй дэлхий судлах хиймэл дагуулын үйлчилгээ;

Стандарт давтамж ба цагийн дохионы үйлчилгээ: Шинжлэх ухаан, техникийн ба бусад зорилгод ашиглах мөн нийтээр хүлээн авах зориулалт бүхий өндөр нарийвчлалтай тусгай дохио, цагийн дохио эсвэл хоёуланг дамжуулах радио холбооны үйлчилгээ;

Стандарт давтамж ба цагийн дохио-хиймэл дагуулын үйлчилгээ: Стандарт давтамж ба цагийн дохиотой ижил зорилгоор дэлхийн хиймэл дагуул дээр байрлах сансрын станцыг ашиглах радио холбооны үйлчилгээ;

Сансар судлалын үйлчилгээ: Шинжлэх ухаан буюу технологийн судалгааны зорилгоор сансрын хөлгүүд ба бусад сансрын биетүүдийн ашиглаж буй радио холбооны үйлчилгээ;

Сонирхогчийн үйлчилгээ: Өөрсдийн техникийн мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилгоор холбоо тогтоох буюу техникийн судалгаа явуулдаг радио холбооны үйлчилгээ;

Сонирхогчийн-хиймэл дагуулын үйлчилгээ: Дэлхийн хиймэл дагуулд байрласан сансрын станцийг ашиглан сонирхогчийн үйлчилгээтэй ижил зорилго бүхий радио холбооны үйлчилгээ;

Радио одон орон судлалын үйлчилгээ: Одон орон судлалд хэрэглэж буй радио холбооны үйлчилгээ;

Аюулгүй байдлын үйлчилгээ: Хүний амь нас, эд хөрөнгө хамгаалах зорилгоор түр ба тогтмол хугцаагаар ашигладаг радио холбооны үйлчилгээ;

Тусгай хэрэглээний үйлчилг

 


[1] (R)-Зам /route/

[2] (OR)-Чиглэлгүй зам /off-route/