Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Радио давтамжийн олон улсын бүртгэл, зохицуулалт хариуцсан...
Радио давтамжийн олон улсын бүртгэл, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн
2022-06-13

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна

Ажлын байр: Радио давтамжийн олон улсын бүртгэл, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн  

Тавигдах шаардлага

§  Утасгүй холбоо болон мэдээллийн технологийн программ хангамжийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

§  Эзэмшсэн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

§  Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн байх ба бусад гадаад хэлээр мэргэшсэн байх

§  Компьютерын хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай

§  Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай

§  Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлдэг

§  Багаар ажиллах чадвартай

§  Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

 Ажлын байрны үндсэн зорилт

§  Радио давтамжийн хуваарилалт, оноолт, олон улсын радио давтамж, долгион хяналтын системийн мэдээллийг боловсруулж, мэдээллүүд дүн шинжилгээ хийж радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт, оноолт зэрэг давтамж зохицуулалтын шийдвэрт дэмжлэг үзүүлэх.

§  Монгол Улсад ашиглаж буй болон цаашид ашиглах радио систем, сүлжээ хоорондын зохицолдоог хангах шаардлагатай техникийн нөхцөл шаардлага тодорхойлох, Дотоодын болон хөрш орнуудын ашиглаж буй радио долгионы зөвшилцөл, харилцан нөлөөллийн асуудлыг шийдвэрлэх

§  Үндэсний болон Олон улсын радио давтамжийн өгөгдлийн бааз, үндэсний болон олон улсын тоон газар зүйн мэдээллийн системийг ашиглан радио долгион тархалт, радио сүлжээний төлөвлөлт, радио сүлжээний загварыг холбогдох программ хангамжаар тодорхойлох.

 

Бүрдүүлэх материал

§  Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

§  Хоёр хувь зураг

§  Гурван үеийн намтар

§  Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчаас шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 10 сарын 25 өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо