Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээллийн агуулга, чанар, стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн...
Мэдээллийн агуулга, чанар, стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн дарга шалгаруулж ажилд авна
2022-06-13

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо дараах ажлын байранд Хэлтсийн дарга шалгаруулж авна

Ажлын байр: Мэдээллийн агуулга, чанар, стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн дарга

Ажлын байрны үндсэн зорилт:  

§  Мэдээллийн агуулга, чанар, стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн чиг үүрэгт ажлаар зохицуулалтын шийдвэр гаргах, тэдгээрийн хэрэгжүүлэх талаар санал зөвлөмж гаргах.

§  Хэлтсийн үйл ажиллагааны дэг журмыг тогтоож, хэлтсийн мэргэжилтнүүдэд үүрэг ажил хуваарилах, гүйцэтгэлд нь хяналт тавьж, үнэлгээ өгөх, мэргэжил арга зүйн удирдамжаар хангах.

§  Өргөн нэвтрүүлгийн салбарын бодлого, зохицуулалтын олон улсын хөгжлийн чиг хандлагыг судлах, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт, зөвлөмж боловсруулах.

§  Өргөн нэвтрүүлгийн салбарын бодлого, зохицуулалтыг хэлтсийн хариуцсан үйл ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлэх, бодлогын санал, зохицуулалтын баримт бичиг, журам боловсруулах.

Тавигдах шаардлага:

§  Харилцаа холбооны инженер, сэтгүүлчээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

§  Мэдээлэл, харилцаа холбооны салбарт ажиллаж байсан туршлагатай

§  Эзэмшсэн мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан

§  Холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй байх

§  Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх

§  Компьютерын хэрэглээний программууд дээр болон интернэтийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай

§  Газар, хэлтсийн болон байгууллагын, хувийн нууц хадгалах, манлайлах, багаар ажиллах чадвартай байх 

§  Тайлан мэдээ, судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай

§  Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай

§  Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

§  Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

§  Хоёр хувь зураг

§  Гурван үеийн намтар

§  Ажилд орохыг хүссэн өргөдөл

§  Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 10 дугаар сарын 19 өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: info@crc.gov.mn