Home / Даргын туслах ажилд шалгаруулж авна
Даргын туслах ажилд шалгаруулж авна
2022-06-13

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Ажлын байр: Даргын туслах, бичиг хэргийн ажилтан

Ажлын байрны үндсэн зорилт

§  Байгууллагын даргын үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж шуурхай, эмх цэгцтэй болгоход чиглэгдсэн бүх талын туслалцааг ажил үүргийн дагуу чанартай сайн үзүүлэх.

§  Байгууллагын архив, албан хэргийн хөтлөлтийг байгууллагын дотоод журам болон холбогдох хууль, журмын дагуу хөтлөх, хадгалах, ашиглуулах.

§  Байгууллагын номын санг ажиллуулах, номын фондыг баяжуулах, номын фондын бүртгэлийг хөтлөн явуулах

 

Тавигдах шаардлага

§  Бизнес менежментийн чиглэлээр бакалавр болон дээш зэрэгтэй.

§  Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй.

§  Архив, бичиг хэргийн хөтлөлт, албан бичиг төлөвлөх ур чадвартай. 

§  Компьютерын хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай

§  Хувийн зохион байгуулалт сайн, харилцааны өндөр соёлтой. 

§  Ажилдаа нягт нямбай ханддаг. 

§  Идэвх санаачилгатай, өндөр хариуцлагатай.   

§  Багаар болон ганцаарчлан бие дааж ажиллах чадвартай.   

§  Тайлагнах, илтгэх ур чадвартай.

§  Цэвэрч нямбай, хариуцлагатай

 

 

Бүрдүүлэх материал

§  Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

§  Хоёр хувь зураг

§  Гурван үеийн намтар

§  Ажилд орохыг хүссэн өргөдөл

§  Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

 Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 09 сарын 06 өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: info@crc.gov.mn