Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Цаг хугацааны хуваарь /радио, телевиз/
Цаг хугацааны хуваарь /радио, телевиз/
2024-02-22

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль

 РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,

ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ

 

                                                             Үндэслэл

                                                ·         Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39, 46, 48 дугаар зүйлийн холбогдох зүйл,заалт;

                                                ·         МУ-ын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 46.20-д заасныг үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 12 тоот тогтоолоор

                                                    батлагдсан "Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам"

 

Хийгдэх ажил

Хууль, журмын заалт

Хэн

Хугацаа

1

Нэгээс илүү сувагтай радио,телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио,телевизийн нэрийг Зохицуулах хороонд ирүүлэх

Журмын төслийн 3.2.

Хэрэв радио,телевиз нь нэгээс илүү сувагтай бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио,телевизийн нэрийг энэ журмын 3.1-д заасан хугацаанаас өмнө Зохицуулах хороонд мэдэгдсэн байна.

 

 

Радио,

телевиз

 

2024.03.15

-ны дотор

2

 

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл ирүүлэх боломжтой радио,телевизийн жагсаалтыг эзэмшлийн мэдээллийн хамт гаргаж, нийтэд мэдээлэх

Журмын 3.1.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46.11 дэх хэсэг болон энэхүү журамд нийцүүлэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл ирүүлэх боломжтой радио, телевизийн  жагсаалтыг эзэмшлийн мэдээллийн хамт сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 45-с доошгүй хоногийн өмнө гаргаж, өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ. 

 

 

ХХЗХ

 

 

 

2024.03.20-ны дотор

 

(Журмын хугацаа 2024 оны 4-р сарын 27-с өмнө )

3

 

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягтыг өөрийн цахим хуудсаар мэдээлэх

 

Зохицуулах хороо нь дээрх журмын хавсралтаар батлагдсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдэл”-ийн маягтыг өөрийн  цахим хуудсаар мэдээлнэ.

 

 

ХХЗХ

 

2024.03.22-ны дотор

 

4

Радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг Зохицуулах хороонд хүргүүлэх

Журмын 3.3

Энэ журмын 3.1-д заасны дагуу гаргасан жагсаалтад орсон радио телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг маягтын дагуу гаргаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46.9-д заасан баримтын хамт санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө Зохицуулах хороонд хүргүүлнэ.

Радио, телевиз

2024.05.01-05.28-ны дотор

(Хуулийн хугацаа (2024.05.29-өөс өмнө)

5

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг баталж, нийтэд ил тод мэдээлэх

Журмын 3.10.

Зохицуулах хороо нь энэ журамд заасны дагуу хянаж, бүртгэсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг баталж, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран хүргүүлнэ.

Жагсаалтыг өөрийн цахим хуудсанд байршуулан нийтэд ил тод мэдээлнэ.

ХХЗХ

2024.05.29-өөс өмнө

6

Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх, зогсоох

МУИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

Радио, телевиз

2024.6.10-аас эхлэн 2024.6.26-ны 00:00 цагаас өмнө зогсооно.

(Хуулийн хугацаа)

7

Сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлэх

МУИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 39.5 дах хэсэг.

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио,телевизийн үйлчилгээ эрхлэгч байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.

Радио,

телевиз

2024.7.07-ноос өмнө

 

(Хуулийн хугацаа)

8

Радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажилласан талаарх тайланг олон нийтэд мэдээлэх

Журмын 6.11.

Зохицуулах хороо нь радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажилласан талаарх тайланг санал хураалт дууссанаас хойш ажлын 10 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ.

ХХЗХ

2024.7.12-ноос өмнө

 

(Журмын хугацаа)

9

ШӨХТГ-т албан бичгээр хүргүүлэх

 

МУИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 39.7 дах хэсэг

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевиз нь энэ хуулийн 39.5-д заасны дагуу нийтэд мэдээлсэн тайланг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нийтэд мэдээлснээс хойш ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ.

Журмын лийн 6.10

6.10.Олон нийтийн радио, телевиз болон бусад радио, телевиз нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасны дагуу сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх тайланг өөрийн цахим хуудсаар, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлж, мөн хуулийн 39.7-д заасан хугацаанд холбогдох баримтын хамт өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

Радио, телевиз

2024.07.17

-ны дотор

 

(Хуулийн хугацаа)

 

9

Сонгуулийн сурталчилгаатай холбоотой нотлох баримтыг хадгалах

 

Журмын 4.16.

Эрх бүхий радио,телевиз нь сурталчилгаатай холбоотой цаасан болон цахим баримт, мэдээллийг Өргөн нэвтрүүлгийн тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомж, холбогдох журмын дагуу архивлаж, хадгална.

 

Радио, телевиз

Хууль тогтоомжид заасан хугацаанд

 

САНАЛ АВАХ ӨДӨР

2024.06.28