Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / 2023 оны 3 улиралд ирсэн санал, гомдлын...
2023 оны 3 улиралд ирсэн санал, гомдлын тайлан мэдээ
2023-11-01

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдийн өргөдөл, гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэдэг.

ХХЗХорооны өргөдөл, гомдол, саналыг хүлээн авах хэлбэр:

Тус хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид, аж ахуйн нэгж, иргэдийн гомдол, санал, хүсэлтийг :

-          Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төв

-           Албан бичиг

-           Утас /1800-1858 , 304258/

-           Цахим хуудас / www.crc.gov.mn /

-          И-мэйл хаягаар / www.info@crc.gov.mn /

-          Биечлэн гэсэн хэлбэрээр хүлээн авдаг.

Хүлээн авсан өргөдөл, гомдол:

2023 оны III улирал тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэд , аж ахуй нэгжээс ЗГ-ын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжин 108 , албан бичгээр 392, и-мэйл хаягаар , биечлэн, цахим системээр-53, утсаар 179 нийт 732 өргөдөл , гомдол, санал, хүсэлт хүлээн авсан.

Хүснэгтээр харуулбал:

 

Гомдол, санал ирсэн хэлбэр

Өргөдөл, гомдол хүлээн авсан суваг

Албан бичиг

Утас

11-11 төв

И-мэйл, биечлэн

Цахим хуудас

 

Бүгд

Санал

 

4

18

 

1

23

Гомдол

25

171

74

15

16

301

Хүсэлт

1

3

15

4

16

39

Талархал

 

1

1

 

1

3

 

Цахим орчин (blacklist.mn, Facebook, IWF reporting) - шийдвэр

311

       

311

Эрүүл ахуй, Радио давтамжийн харилцан нөлөөлөл

55

       

55

Нийт

732

 

Ирсэн гомдлыг агуулгаар нь ангилан доорх хүснэгтэд үзүүллээ.

Санал, гомдлыг агуулгаар нь ангилж үзвэл

Цахим орчинтой холбоотой

328

Үйлчилгээний төлбөр, үнэ тариф

127

Үйлчилгээний чанар (интернэтийн хурд,сүлжээний муу)

42

Үйлчилгээ эрхлэгч байгууллага -хэрэглэгчийн гэрээтэй холбоотой

5

Радио давтамжийн харилцан нөлөөлөл

43

Үйлчилгээ

163

Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө

12

ТЗ-ийн менежмент (олголт)

4

Үйл ажиллагаа

8

 

Тус хороонд хуулиар олгогдсон гомдол хүлээн авах шийдвэрлэх эрх мэдлийн хүрээнд хамаарах агуулгаар ангилж харуулсан болно. Хэрэглэгчээс ирүүлсэн дээрх төрлийн өргөдөл, гомдлуудыг тус хороо нь хүлээн аваад холбогдох үйлчилгээ эрхлэгчид болон тус хорооны хариуцсан газруудын мэргэжилтэнд шилжүүлэн хэрхэн шийдвэрлэсэн талаараа гомдол гаргагчид хариу өгөхийг үүрэг болгох, тайлбар мэдээлэл өгөх зэргээр шийдвэрлэдэг.

Холбогдох үйлчилгээ эрхлэгчээс гомдлыг хэрхэн барагдуулсан талаар хариу ирүүлсний дараа өргөдөл, гомдол гаргасан хэрэглэгчид мэдэгдэн гомдлыг хааж, шийдвэрлэгдсэнд тооцдог. Дээрх хүснэгтээс харахад цахим орчин, төлбөр тооцоо, үйлчилгээтэй холбоотой гомдлууд ихэнх хувийг эзэлж байна.  

2023  оын III улирал хүлээн авсан нийт 732 өргөдөл,гомдлоос :

1.    Цахим орчинтой холбоотой                                                                328 ( 44,8%)

2.    Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчтэй холбоотой               102 (13,9% )

3.    Радио, телевиз үйлчилгээ эрхлэгчтэй холбоотой                             42 ( 5,9%)

4.    Эрүүл ахуйн дүгнэлт, харицан нөлөөлөлтэй холбоотой                   55 (7,5%)

5.    Үүрэн холбооны эрхлэгчтэй холбоотой                                              117 (16%)

6.    Хорооны эрхлэх асуудлын хүрээнд                                                    48 ( 6,5%)

7.    Интернэтийн үйлчилгээ эрхлэгчтэй холбоотой                                  13 (1,7% )

8.    Тусгай дугаар үйлчилгээ эрхлэгчтэй холбоотой                                10 (1,3% )

9.    Шуудангийн үйлчилгээ эрхлэгчтэй холбоотой                                    14 (2% )

10.  Суурин холбооны үйлчилгээ эрхлэгчтэй холбоотой                           3 (0,4%)

Цахим орчинтой холбоотой хүсэлтэд нэр бүхий веб сайт болон фэйсбүүк хуудасны мэдээлэл нь нотлох баримтуудаар хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, зохиогчийн эрхийн зөрчил мөн бодит бус мэдээлэл болох нь тогтоогдсон талаар Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн шийдвэр албан бичиг мөн хорооны цахим хуудас, утсаар иргэдийн гаргасан санал хүсэлт хамаарна.

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжин 108 өргөдөл гомдол ирсэн. Үүнээс:

Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч                                                                                20

Радио, телевиз                                                                                                                             36

Суурин холбооны үйлчилгээ эрхлэгч                                                                                         3

Тусгай дугаарын үйлчилгээ эрхлэгч                                                                                           5

Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч                                                                                          22

Хорооны эрхлэх асуудлын хүрээнд                                                                                          12

Цахим орчинтой холбоотой                                                                                                         3

Шуудангийн үйлчилгээ эрхлэгч                                                                                                    6

Интернэтийн үйлчилгээ эрхлэгч                                                                                                  1

Ирүүлсэн өргөдөл, гомдол , хүсэлтийн 732-ийг буюу 100%-ийг шийдвэрлэж ажилласан.

Доорх хүснэгтээр тус хороонд ирсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар үзүүлэв.

Шийдвэрлэлт

Холбогдох арга хэмжээ авсан

323

Холбогдох үйлчилгээ эрхлэгчид дамжуулан шийдвэрлэсэн

217

Хэмжилт, шалгалт хийсэн

 

      55

Тайлбар мэдээлэл, хариу албан тоот өгч шийдвэрлэсэн

     107

Гомдлоо татсан\буцсан

7

Албан бичгээр шилжүүлсэн

4

Албан бичгээр хариу өгсөн

     19

 

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц:

 

  • Нийт - 732
  • Шийдвэрлэсэн - 732
  • Шийдвэрлэлтийн явц – 100%
  • Дундаж хугацаа – 7 өдөр