Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / 2022 оны 1 дугаар улиралд ирсэн санал...
2022 оны 1 дугаар улиралд ирсэн санал гомдол
2022-05-03

Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн тайлан мэдээ 2022 оны I улирал

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг. Тус хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэд, аж ахуйн нэгжээс өргөдөл, гомдол, санал хүсэлтийг албан бичиг, Засгийн газрын игэд олон нийттэй харилцах 11-11 төв, утас, и-мэйл болон биеэр гэсэн хэлбэрүүдээр хүлээн авдаг.

2022 оны I улиралд тус хороонд нийт- 226, үүнээс гомдол- 106, санал – 4, өргөдөл-2, хүсэлт – 31,  цахим орчин – 83 хүсэлт иргэдээс болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, холбогдох эрх бүхий байгууллагын санал дүгнэлтүүд ирсэн байна.

 

Гомдол, санал ирсэн хэлбэр

Өргөдөл, гомдол хүлээн авсан суваг

бичгээр

утсаар

11-11 төвөөр

биечлэн,имэйл

 

бүгд

Санал

 

 

3

1

4

Гомдол

8

78

9

11

106

Хүсэлт

 

7

4

 

11

Цахим орчин (blacklist.mn, Facebook, IWF reporting)

83

 

 

 

83

Эрүүл ахуй, Радио давтамжийн харилцан нөлөөлөл

20

 

 

 

20

Өргөдөл

2

 

 

 

2

Нийт

226

Ирсэн гомдлыг агуулгаар нь ангилан доорх хүснэгтэд үзүүллээ.

Санал, гомдлыг агуулгаар нь ангилж үзвэл

Цахим орчинтой холбоотой

83

Үйлчилгээний төлбөр, үнэ тариф

60

Үйлчилгээний чанар (интернэтийн хурд,сүлжээний муу)

31

Үйлчилгээ эрхлэгч байгууллага -хэрэглэгчийн гэрээтэй холбоотой

18

Радио давтамжийн харилцан нөлөөлөл

12

Үйлчилгээ

10

Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө

8

ТЗ-ийн менежмент (олголт)

2

Харилцан холболт

1

Бусад

1

Тус хороонд хуулиар олгогдсон гомдол хүлээн авах шийдвэрлэх эрх мэдлийн хүрээнд хамаарах агуулгаар ангилж харуулсан болно. Хэрэглэгчээс ирүүлсэн дээрх төрлийн өргөдөл, гомдлуудыг тус хороо нь хүлээн аваад холбогдох үйлчилгээ эрхлэгчид болон тус хорооны хариуцсан газруудын мэргэжилтэнд шилжүүлэн хэрхэн шийдвэрлэсэн талаараа гомдол гаргагчид хариу өгөхийг үүрэг болгох, тайлбар мэдээлэл өгөх зэргээр шийдвэрлэдэг.

Холбогдох үйлчилгээ эрхлэгчээс гомдлыг хэрхэн барагдуулсан талаар хариу ирүүлсний дараа өргөдөл, гомдол гаргасан хэрэглэгчид мэдэгдэн гомдлыг хааж, шийдвэрлэгдсэнд тооцдог. Дээрх хүснэгтээс харахад цахим орчин, төлбөр тооцоо, үйлчилгээний чанартай холбоотой гомдлууд ихэнх хувийг эзэлж байна.  

Гомдлыг үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний төрлөөр нь ангилан ямар төрлийн үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээтэй холбоотой гомдол ирж байгаа талаар дараах хүснэгтэд үзүүллээ.

Гомдол ирсэн үйлчилгээний төрлөөр нь ангилж үзвэл

хүсэлт

гомдол

санал

шийдвэр

өргөдөл

Үүрэн холбоо

6

34

1

 

2

Интернэтийн үйлчилгээ эрхлэгч

1

3

 

 

 

ОСДҮЭ

1

54

 

 

 

OTT

 

3

 

 

 

Радио, телевиз

3

2

3

 

 

Тусгай дугаарын үйлчилгээ эрхлэгч

 

2

 

 

 

Шуудангийн үйлчилгээ эрхлэгч

 

5

 

 

 

Цахим орчин (blacklist.mn, Facebook, IWF reporting)

29

 

 

54

 

Радио давтамжийн харилцан нөлөөлөл

12

 

 

 

 

Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө

8

 

 

 

 

Хорооны эрхлэх асуудлын хүрээнд

 

3

 

 

 

Доорх хүснэгтээр тус хороонд ирсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар үзүүлэв.

Шийдвэрлэлт

Холбогдох арга хэмжээ авсан

84

Холбогдох үйлчилгээ эрхлэгчид дамжуулан шийдвэрлэсэн

50

Хэмжилт, шалгалт хийсэн

 

18

Тайлбар мэдээлэл, хариу албан тоот өгч шийдвэрлэсэн

65

Гомдлоо татсан\буцсан

1

Өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн явц:

  • Нийт - 236
  • Хугацаандаа байгаа – 6
  • Хугацаа хэтэрсэн - 2
  • Шийдвэрлэсэн - 218
  • Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн - 2
  • Албан бичгээр ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн дундаж хугацаа - 13 өдөр
  • Утас, имэйлээр ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн дундаж хугацаа - 8 өдөр
  • Засгийн газрын 11-11 төвөөр ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн дундаж хугацаа - 5 өдөр

2022 оны I улиралд тусгай зөвшөөрөл эзэмшигч, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлуудыг холбогдох үйлчилгээ эрхлэгч байгууллага болон тус хорооны хариуцсан газруудын мэргэжилтэнд дамжуулан шалгуулж, гомдлыг хэрхэн барагдуулсан талаарх хариу тайлбарыг гомдол гаргагчид тухай бүр хариу өгч ажилласан байна.

--оОо--