Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих орон тооны бус зөвлөлөөс
2025 оны 2-р улиралд хийсэн ажлууд
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7.а дахь хэсэгт заасан чиг үүргийн хүрээнд радио, телевизээр хүүхдэд зохисгүй агуулга нэвтрүүлсэн талаарх гомдлыг 18+ ангилалтай кино, бүтээлийг цагийн хязгаарлалт зөрчиж нэвтрүүлсэн зөрчлийн хяналт мониторингийн дүнгийн хамт Харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэдэх Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцдэг.
2025 оны 2-р улиралд зохисгүй агуулгатай холбоотой гомдол мэдээлэл ирээгүй, зохисгүй агуулгатай гэж үзэж болох контентыг цагийн хязгаар зөрчиж гаргасан 3 телевизийн зөрчил бүртгэгдсэн, эдгээр телевиз нь өмнө нь зөрчил гаргаж байгаагүй байна.
Иймд Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах орон тооны бус зөвлөлийн ээлжит 2-р улирлын хуралдааныг Зөвлөлийн гишүүдэд мэйлээр мэдээлэл хүргүүлж, танилцуулах хэлбэрээр хийлээ.Тодруулбал:
1. Телевизүүдийн хөтөлбөрийн хяналт, мониторингийн тайлангаас 18+ насны ангиллын контент, нэвтрүүлгийн цагийн хязгаарлалт зөрчсөн зөрчлийн мэдээ, тайлан
2. 2025 оны 2-р улиралд өргөн нэвтрүүлгийн орчинд хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлууд
3. Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны даргын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/10 тоот тушаалаар байгуулагдсан Насны ангилал тогтоох шалгуур, кино түгээхэд баримтлах журмын төсөл боловсруулах ажлын хэсгээс ирүүлсэн Насны ангиллын шалгуурт санал авахаар тус тус хүргүүлсэн.
2025 оны 2-р улиралд Орон тооны бус зөвлөлөөс дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ
o Өргөн нэвтрүүлгийн орчинд хүүхдэд зохисгүй агуулгаас хэрхэн хамгаалах талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, мөн энэ чиглэлээр ажиллаж буй зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулах, иргэд энэ асуудлаар гомдлоо хэрхэн гаргах талаар Мета сэтгэл судлалын хүрээлэн НҮТББ-тай хамтран дараах 2 нийтлэлийг нийтлүүлэв.
Нийтлэгдсэн: 2025 оны 6 сарын 16 | https://ikon.mn/n/3feq https://gogo.mn/r/9nn9g
1. ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛСАН, ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЭЭЛТЭЙ ОРЧИНГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!
2. ЗОХИСГҮЙ АГУУЛГА БҮХИЙ КОНТЕНТ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Радио, телевизээр нэвтрүүлэх зохисгүй агуулгаас хүүхдийг хамгаалах, олон нийтийн мэдлэг хандлагыг сайжруулах зорилгоор “Хүүхдээ зохисгүй агуулгаас хамтдаа хамгаалцгаая!” уриатай, нэвтрүүлэхийг хязгаарласан зохисгүй агуулгын төрөл, мөн гомдол хэрхэн гаргах талаар мэдээлэл бүхий 3 шторкийг радиогийн үйлчилгээ эрхлэгчдээр бэлтгүүлж, FM радиогоор олон нийтэд тогтмол цацуулахаар хүргүүлэв.
o Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны даргын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/10 тоот тушаалаар байгуулагдсан Насны ангилал тогтоох шалгуур, кино түгээхэд баримтлах журмын төсөл боловсруулах ажлын хэсгээс ирүүлсэн насны ангиллын шалгууртай танилцаж саналаа хүргүүлсэн байна.
Телевизүүдийн 18+ насны ангиллын контент, нэвтрүүлгийн зөрчлийн мэдээ
(Хөтөлбөрийн 2025 оны 2-5 сарын хяналт, мониторингийн тайлангаас)
Орон тооны бус зөвлөлийн 2025 оны 1-р улирлын (2025.03.26-ны өдөр) хуралдаанаар радио, телевизээр хүүхдэд зохисгүй агуулга нэвтрүүлсэнтэй холбоотой гомдлууд мөн 18+ насны ангилалтай кино, бүтээлийг цагийн хязгаарлалт зөрчиж нэвтрүүлсэн зөрчлийн 2024 оны 11,12 болон 2025 оны 1 дүгээр сарын хяналт, мониторингоор илэрсэн зөрчлийг хэлэлцсэн.
Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, шийдвэрийн дагуу холбогдох телевизүүдэд зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, олон нийтэд мэдээлэх зэрэг арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлж байна.
Зөвлөлийн 2025 оны 1-р хуралдаанаас хойш 2-5 дугаар саруудад телевизүүдийн хөтөлбөрийн хяналт, мониторингийн дүнгээр дараах зөрчлүүд бүртгэгдсэн байна. Үүнд:
1. 06:00-22:00 цагийн хооронд 18+ контент гаргаж цагийн шаардлага зөрчсөн
· 2 дугаар сар: C1-1 удаа, Хөгжил-1 удаа
· 3 дугаар сар: Глобал-2 удаа, Хөгжил-2 удаа, ТВ8-1 удаа
· 4 дүгээр сар: С1-1 удаа, Малчин-1 удаа, Хөгжил-2 удаа, ТВ3-1 удаа
· 5 дугаар сар: Хөгжил-4 удаа, Channel 11-1 удаа
2. Насны ангиллын тэмдэг, тэмдэглэгээг тавиагүй эсхүл буруу тавьсан
02 дугаар сар: C1-1 удаа
03 дугаар сар: 25-р суваг-12 удаа, Глобал-2 удаа
4 дүгээр сар: 25-р суваг-30 удаа
5 дугаар сар: 25-р суваг-44 удаа
3. Зохисгүй агуулга гаргасан
02 дугаар сар /C1-1 удаа, Налайх-9 удаа/
05 дугаар сар /Өндөрхаан-2 удаа/
Гаргасан зөрчлийн хувьд зохисгүй агуулга гаргасан зөрчилгүй
· ТВ8-Цагийн хязгаарлалт зөрчсөн
· Хөгжил-Цагийн хязгаарлалт зөрчсөн
· 25-р суваг-Насны ангилал буруу тавьсан
· Channel-11-Цагийн хязгаарлалт зөрчсөн
· Малчин-Цагийн хязгаарлалт зөрчсөн
Зохисгүй агуулга гаргасан телевизүүд: С1, Өндөрхаан, Налайх
Зохисгүй агуулга гаргасан зөрчилгүй боловч насны ангиллын тэмдэг тэмдэглэгээ буруу тавьсан, эсхүл тэмдэг тэмдэглэгээ тавиагүй, цагийн шаардлага зөрчсөн зөрчлүүд бүртгэгдсэн. Иймд эдгээр телевизүүдэд Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын зүгээс хяналт мониторингийн дүнг хүргүүлж, зөрчлийг мэдэгдэж арилгуулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана.
Зохисгүй гэж үзэж болох агуулга бүхий киног өдрийн цагаар нэвтрүүлсэн C1, Налайх, Өндөрхаан, цагийн шаардлага зөрчсөн Глобал, ТВ3 телевизүүд нь урьд нь зөрчил гаргаж байгаагүй тул Зөрчлийг мэдэгдэж, зөвлөмж хүргүүлж байна.
2025 оны 2-5 дугаар сарын мониторингийн дүн
Тв нэр |
2-р сар |
3-р сар |
4-р сар |
5-р сар |
Нийт |
25-р суваг |
0 |
12 |
30 |
44 |
86 |
C1 |
1 |
0 |
1 |
0 |
2 |
Малчин ТВ |
0 |
0 |
1 |
0 |
1 |
Сүлд |
0 |
0 |
0 |
0 |
0 |
ТВ8 |
0 |
1 |
0 |
0 |
1 |
Налайх |
9 |
0 |
0 |
0 |
9 |
Өндөрхаан |
0 |
0 |
0 |
2 |
2 |
Хөгжил ТВ |
1 |
2 |
2 |
4 |
9 |
Channel 11 |
0 |
0 |
|
1 |
1 |
Глобаль ТВ |
0 |
2 |
0 |
0 |
2 |
ТВ3 |
0 |
0 |
1 |
0 |
1 |
Нийт зөрчлийн тоо |
11 |
17 |
35 |
51 |
114 |