Home / Articles / "ЦАХИМ ХУДАЛДАА ХАМТЫН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
"ЦАХИМ ХУДАЛДАА ХАМТЫН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-06-06

 "ЦАХИМ ХУДАЛДАА ХАМТЫН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Харилцаа холбооны зохицуулах хорооноос цахим худалдааны салбарын хөгжлийг дэмжих, хамтрагч талуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Цахим худалдаа хамтын оролцоо" сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ХХЗХ, Гаалийн ерөнхий газар, Кибер Халдлага, Зөрчилтэй Тэмцэх Нийтийн Төв зэрэг байгууллагууд, Монгол Шуудан, Инфинити шуудан, Марин Нью Пост ХХК, Стора Централ ХХК, Шоппи ХХК, Маркетшоп худалдааны технологи ХХК зэрэг цахим худалдааны аппликейшн, Смарт Ритэйл Системс ХХК, UBCab Express ХХК, Номадик Софт ХХК зэрэг хүргэлтийн үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч компаниуд, цахим худалдааны аппликейшн, платформ хөгжүүлэгчид оролцов.

Цахим худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа дээрх компаниуд тулгамдсан асуудлуудаа хэрхэн шийдвэрлэсэн тухай туршлагаа хуваалцаж, солилцсон нь энэ арга хэмжээний гол онцлог байсан юм.

Хэлэлцүүлэгт оролцогсод Монгол Улсын цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн цахим худалдаа болон шуудангийн хүргэлтийн үйлчилгээ эрхлэгчдийн олон талт хамтын ажиллагааг хэрхэн дэмжиж, хамтын оролцоог хангах талаар зөвлөлдөж, шийдлүүдийг эрэлхийллээ.

Хэлэлцүүлгээс гарсан санал хүсэлт, дүгнэлтэд тулгуурлан салбарын хөгжилд чухал дэмжлэг болох цахим худалдааны тухай хуулийн төсөлд санал оруулахаар болсон нь энэхүү арга хэмжээний ач холбогдлыг нэмэгдүүллээ гэж оролцогчид дүгнэж байна.

 

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР